Бие давхар үед идэх "7" чухал хүнс

2015 оны 1 сарын 27

Бууцай

Бууцайд фолийн хүчил, бусад амин дэмүүд ихээр агуулагддаг бөгөөд хэвлийд бойжиж байгаа бяцхан үрсэд маань хамгийн чухал хүнсний ногоо юм. Мөн жингээ барихаар төлөвлөж байгаа бол бууцайг өдөр тутам хоолондоо хэрэглэснээр уургийн алдагдлыг нөхөж, тэжээллэг эрдэс бодисоор биеийг хангадаг. Мөн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар бууцайн уургийн агууламж махтай ижил байдаг тул хэрэгцээт амин дэмийг өгдөг талтай.

 Бууцай

Өндөг

Өндөг бол харьцангуй бага калорийн агууламжтай тул хэрэгцээт уургийг биед хуримтлуулдаг. Өндгөнд төмрийн агууламж их тул урагт ямар нэгэн сэтгэц, мэдрэлийн гажиг үүсэхээс урдчилан сэргийлдэг сайн талтай.

өндөг

Тараг

Дунджаар цэвэр тараг өдөрт хоёр удаа хэрэглэснээр ургийн өсөлтийг хэвийн явуулахад чухал үүрэгтэй. Бүсгүй та жирэмсэн биш байсан ч хэрэглэвэл үс, хумс, шүдний ургалт, эрүүл байдлыг хамгаалдаг. Тараг болон цагаан идээнд кальцийн агууламж их тул хүүхдийн өсөлтийг дэмжихээс гадна ясны эрүүл байдлыг авчирдаг.

 тараг

Гүзээлзгэнэ, нэрс, хад, үхрийн нүдийг хэрэглэж занш

Гүзээлзгэнэ, нэрс, хад, үхрийн нүдэнд эрдэст чанар маш өндөр. Жирэмсний эхний гурван сар, хожуу хордлогонд тун сайн. Учир нь жирэмсний хордлого эхийг ядарсан үед ихээр илэрдэг тул төрөх хүртэлх хугацаанд хэрэглэснээр алдагдсан эрч хүч, дархлааг сайжруулж, дэмжиж өгдөг давуу талтай. Мэдээж одооны нөхцөл байдалд эдгээр жимс олдохгүй нь тун харамсалтай.

Гүзээлзгэнэ

Нарийн, өнгөлөг хүнсний ногоо

Өнгөлөг, амтат хүнсний ногоонууд гэхээр юу багтана гэж бодож байна вэ? Мэдээж саладны навч, лууван, цэцэгт байцаа, бууцай, улаан манжин, байцаа, гэх мэт нарийн ногоонуудыг хэрэглэвэл тун ашигтай. Энэ дунд шар манжин, төмс ороогүй гэдгийг санаарай. Эдгээр ногоонуудад антиоксидант ихээр агуулагддаг тул эрүүл, залуу байдлыг авчрах болно. Бүсгүйчүүд ээ, ямар ч үед ходоод хогийн сав биш гэдгийг санах хэрэгтэй.

 4lsvn8a9n3kmq8b3rv5ib41l0p

Салмон загас, Омега-3

Цусан дахь сахрын хэмжээ ихсэх, хэт таргалалт, зүрх судасны өвчинг анагаахад чухал нөлөөтэй. Эмэгтэй хүн бүр өдөрт омега-3 буюу загасны тосын бэлдмэл хэрэглэснээр залуужаад зогсохгүй үс, хумс эрүүл байхаас гадна арьс толигор сайхан харагдах болно. Урагт хэрэгтэй тосны хэрэгцээг хүргэх болно.

buddha-bellies-cooking

Самар, маалинганы үр

Хэрэв загас болон Омега-3 идэж чаддаггүй бол самар идэхийг зөвлөж байна. Учир нь эдгээр хүнсэнд амин дэм ихээр агуулагддаг. Ургийн тархины өсөлтийг дэмжиж, ухаалаг иргэн нэгээр нэмэгдэх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16599
0 эможи
keyboard_arrow_up