Жирэмслэх үйл явцыг түргэсгэх 9 алхам

2015 оны 1 сарын 23

Америкийн судалгааны хүрээлэнгийн урт хугацааны судалгаагаар тухайн хүний юу идсэн, амьдралын хэв маяг, сонголт, хөдөлгөөн зэрэг нь өндгөн эс боловсруулахад чухал нөлөөтэйг тодорхойлсон байна. Эмэгтэй хүний үр тогтоох чадварыг түрэсгэх хамгийн энгийн 9 алхмыг танилцуулж байна.

  1. Өөх тос ихтэй бүтээгдэхүүн хоололтоос татгалзах, удаан хадгалах горимтой эсвэл түргэн хоололтоос зайлсхийх
  2. Ханаагүй тос хэрэглэх, үүнд оливын тос, канало тос
  3. Бүхэл үрийн бүтээгдэхүүн хэрэглэх мөн бусад төрлийн цусанд бага нөлөөлөх нүүрс ус бүхий бүтээгдэхүүн хэрэглэх
  4. Өдөрт нэг аяга сүү эсвэл багахан зайрмаг, тослог багатай тараг хэрэглэж занших
  5. В төрлийн болон фолын хүчил агуулсан мультвитамин хэрэглэх
  6. Жимс, ногоо, шошноос төмрийн хэрэглээг түлхүү авах
  7. Ус хамгийн төгс хэрэглээ бөгөөд цай, кофе, алкохол төрлийн зүйлс тохируулан хэрэглэх
  8. Эрүүл биеийн жин. Хэрэв таны жин өндөр бол 5-10 хувийн жирэмсэн болох магадлалыг бууруулж байдаг.
  9. Та спортоор хичээллэдэггүй бол өөртөө тохирсон зөөлөн спортлог байх төлөвлөгөө зохиох хэрэгтэй. Хэрэв та идэвхтэй спортоор хичээлдэг бол түүнийг хязгаарлалтай хийх хэрэгтэй хэт их спортооор хичээллэх нь эсрэг үр дүнд хүргэх магадлалтай. 670px-Get-Pregnant-Quickly-Step-10Бид тамхи татах талаар энд дурдаагүй учир нь судалгаанд оролцогсдын маш бага хувь нь тамхи татдаг байсан бөгөөд тамхи нь үр тогтолтын явцад саад учруулдаг хүчин зүйлд тооцоход хангалтгүй байв. Гэхдээ тамхи татдаг эмэгтэй жирэмсэн болохыг хүссэн үедээ жирэмсэн болохгүй байх магадлал өндөр, мөн өндгөн эсийг үхүүлж байдаг бөгөөд хэрэв та тамхи татдаг бол яг одоо болих хэрэгтэй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16432
0 эможи
keyboard_arrow_up