Давхар эрүү “BYE BYE”
Давхар эрүү гэдэг хэдий гуалиг сайхан биетэй байгаад ч зугтаж чаддаггүй нэг асуудал. Тиймээс бүсгүйчүүддээ зориулан дараах зөвлөгөөг хүргэж байна.
Ер нь давхар эрүү өндөр дэрэн дээр унтах, гадуур явахдаа толгойгоо гудайлах, эрүүгээ цээжин дээрээ тавьж суух зэрэг буруу хэвшлүүдээс, таргалах, гоо сайхандаа анхаарахгүй байх зэрэг нөлөөнөөс болж үүсдэг. Үүний эсрэг элдэв дасгал хийх, толгойгоо эгц шулуун байлгаж сурах арга байдаг.
-Нүүр гарын алчуурыг хүйтэн усанд хийж норгоод эрүүний доороос алчуураа зөөлөн дарах, цохих хөдөлгөөн хийнэ.
-Тохойгоо ширээн дээр тавьж гараараа эрүүнийхээ доороос тулна. Эхлээд гараараа эрүүгээ өргөх, эрүүгээрээ гараа доош нь дарна. Энэ эсрэг хөдөлгөөнийг байнга хийж сурах хэрэгтэй.
-Долоовор хуруугаараа эрүүнийхээ доороос чангахан дарж амаа ангайхыг хичээ.
-Толгойгоо чөлөөтэй унжуулж зүүн, баруун тийш эргүүлэн тойрог мэт хөдөлгөөн хийнэ.
-Нэг гараа хүзүүний ард тавьж, нөгөө гараараа эрүүгээ тулна. Тэгээд толгойгоо гэдийлгэж амьсгаа авна. Эрүүнээс тулсан гараараа түлхэж удаан гүнзгий амьсгаа авсны дараа буцаан амьсгаагаа гаргана.
Эдгээр дасгалууд нь заавал ямар нэг фитнесс заал, тусгай өрөө цаг хугацаа шаардагдах дасгал биш учраас бичгийн ширээнийхээ урд суугаад ч хийж болох юм. Үргэлж энэ дасгалыг хийгээд байвал давхар эрүүнд жинхэнээсээ “баяртай” гэж хэлж болно шүү.