2015 онд шидэт “дарсны хүрэн бор өнгө”-өөр амьсгалаарай

2015 оны 1 сарын 23

Загварт дурлаж, үргэлж шинэ содон зүйлд чих тавьдаг бүсгүйчүүд анхаарлаа хандуулаарай. 2000 оноос хойш жил бүрийн загварын голлох өнгийг тодорхойлж ирсэн “Pan-tone color” хүрээлэнгээс энэ жилийн гол шигтгээ болох өнгийг нэрэлжээ. Мэрэгжилтнүүдийн үзэж буйгаар 2015 онд “Marsala” буюу дарсны хүрэн бор өнгө бүсгүйчүүдийн дунд эрэлттэй байж, энэ салбарт ноёрхон.

Соронз мэт тат

Үдэшлэг, болзоонд хамгийн тохиромжтой өнгө бол ”Мarsala”. Энэ өнгө нь дулаан уур амьсгал, эерэг мэдрэмж төрүүлж, таныг галзууруулах болно. Мөн хоёр болон түүнээс дээш өнгө холилдсон болон шүр шигтгээн чимэглэлтэй бол бүр янзтай.

Бусдаас онцгойр

Энэ жил завсрын өнгөнд дурлагчдын хувьд тааламжтай байх нь. Тод болон цайвар өмдөн дээр уг трэнд өнгийн хүрэм илүү тохиромжтой.

Завгар хөөгч

Загвар тодорхойлогчид энэ удаад ч гэсэн моод хөөгчдийг мартсангүй. Тэд 1960-1970-аад оны загварыг эргүүлэн татаж, нэмэлт “хачир” оруулснаар загварлаг болжээ. Ноосон материалыг савхитай хослуулах нь чөлөөт шийдэл шүү.

Өөртөө уусга

2015 оны бүх улиралд таны хөлийг  “Marsala” гайхалтай харагдуулна.

Анхаарлыг нэг цэгт

Өмссөн хувцас тань хэт цулгай харагдаад байна уу? Тэгвэл та эл өнгийн цүнхийг сонгохыг зөвлөж байна. Таныг дэгжин, өнгөлөг харагдуулахаас гадна ижил өнгийн ороолттой хослуулбал бүр “ванлий”

 

 

 

     

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16347
0 эможи
keyboard_arrow_up