Энэтхэг жороор бэлтгэсэн тахиан махан карри

2015 оны 1 сарын 22

Энэтхэг үндэсний хоол зоогонд дуртай юу? Тэгвэл ресторанд бус өөрийн гал тогоонд энэтхэг хоолыг хийж үзээрэй. Сайхан амттай болох байх.

  1.  

    Хайруулын тавганд ургамлын тосыг халаана. Ингээд гүнжидийн үр, гоньд зэрэг амтлагч хийгээрэй.

  2.  

    Жижиглэсэн сонгино хийж 1-2 минут хуурна.

  3.  

    Дараа нь хар перц, улаан перц, халуун чинжүү хийнэ.

  4.  

    Мөн кориандер, куркума, кардамом зэрэг амтлагч хийгээрэй. Сайхан амттай болгох ба олдохгүй бол хийхгүй ч байсан болно. Мөн жижиглэн хэрчсэн сармис хийж үргэлжлүүлэн хуурсаар л байна. Галыг дунд зэргийн хэм дээр тааруулаарай. Халуун амтлагчуудыг өөрийн болон гэр бүлийн гишүүдийн идэж чадах хэмжээгээр хийж амтлаарай.

  5.  

    Үүний дараа хэрчсэн тахианы цээж мах, төмс, яншуй зэргийг хийж 15 минут хуурна. Тахианы мах болон төмсийг өөрийн хүссэн хэмжээгээр хэрчээрэй. То хэмжээтэй хэрчвэл төдий чинээ удаан болгоно гэсэн үг.

  6.  

    Ингээд жижиглэн хэрчсэн улаан лооль, карри хийж 5 минут хутгана.

  7.  

    Ингээд цагаан гаа, карри, сонгино болон тараг хийж тахианы мах бүрэн болтол таглаад зөөлөн гал дээр байлгаарай. Хоол маань шаргал хүрэн өнгөтэй болно. Үе үе зөөлөн хутгаарай.

  8.  

    Удаан буцалгаж шүүс нэмэхийн тулд цөцгийн болон таргийг өөрийн үзэмжээр тааруулан хийгээрэй. Халуун амтлагч хийх тусам улаан хүрэн өнгө орно. Ингээд амтат карритай тахиан мах бэлэн боллоо. Энэтхэг жороор бэлтгэсэн бинтэй хачирлан идэхэд салахын аргагүй билээ.

  9. 9

    Сайхан хооллоорой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16320
0 эможи
keyboard_arrow_up