Өглөөний цайгаа угаарай
Өглөөний цайгаа байнга уудаг хүний эрүүл мэнд төдийгүй ажлын амжилт сайн байдаг. Тиймд та бүхэндээ зориулан өглөөний цайндаа хийж идэж болох хялбархан бас эрүүл жорыг хүргэж байна.
-

Алимыг угааж цэвэрлээд жижиг дөрвөлжин хэрчинэ. Алимны голыг хаяарай.
-

Хайруулын тавганд 1 цайны халбага тос хийж халаагаад жижиглэн хэрчсэн улаан чинжүү, хэрчсэн зайдасаа хийж 4-5 минут хуурна.
-

Ингээд дээрх зайдас чинжүүгээ тавагнаас түр гаргаад оронд нь алимаа хуурна. Алим гадна талаасаа бор шаргал болтол нь хуурна.
-

Зайдас, чинжүү, алимыг нийлүүлээд 1-2 минут хутгаж хуурна. Мөн чинжүүний оронд улаан лооль хэрэглэж болно. Аль аль нь амин дэм ихтэй бөгөөд гэдэс хий дүүрч тавгүйтэх байдлыг арилгаж хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулна.
-

Ингээд хайруулын тавагны дотор зай гаргаж 1 ширхэг өндгийг хагалаад шууд хийж болно эсвэл өндгийг хагалаад аяганд хийж шар, цагааныг нь хольж миксэрдээд хийж дунд зэргийн гал дээр шарна. Давс, перцээр амтлаарай.
-

Өндгөө хэрхэн шарах нь таны таалал. Уг жорон дээр өндгийг бага зэрэг шараад хутгаараар хусч үйрүүлсэн байгаа.
-

Ингээд сырээр амтлаад талх, бин зэргээр хачирлаад сайхан хооллоорой.
-

Танд шинэ өглөөний амжилт, эрч хүчийг авчрах болно.
