Нойр ихтэй хүн амжилт гаргадаггүй

2015 оны 1 сарын 21

Өнөөдрийн зөвлөгөөг Грекийн алдарт бизнесмен, “Алтан Грек” хочтой, хөлөг онгоц эзэмшигч Аристотель Онассис (1906-1975) өгнө. Тэрээр газрын тосны танкир болон ачаа тээврийн, аялал жуулчлалын хөлөг онгоцны хаант улсыг үүсгэн байгуулсан юм. Энэ өндөр амжилтанд хүрэхийн тулд Онассис нойр хоолоо умартан ажилласан нэгэн. Тэрээр 1923 онд халаасандаа 60-хан ам.доллартай Аргентины Буэнос-Аэйрес хотод ирж байсан. Онассис амжилтанд хүрэхийн тулд эхний сая ам.доллараа олох хүртлээ 25 жилийн турш нойр хоолгүй ажилласан нэгэн. Ингээд түүний танд өгөх зөвлөгөөг толилуулья. 
 Аристотель Онассис “Нойр ихтэй хүн амжилт гаргадаггүй. Хэрэв та бусад хүмүүсээс өдөр болгон дор хаяж 3 цагаар бага унтаж байвал таныг амжилтанд хүргэх нэмэлт хагас сар бий болно. Ингэснээр та бусдыгаа гүйцэд түрүүлэх алтан боломж бүрдэнэ. Цаг хугацаа хожих гэдэг бол бизнест хамгийн чухал нь. Та өдөр болгон бусдаас дутуу унтаж байгаа 3 цагаа өөрийн бизнестээ зориулаарай. Энэ гурван цагт хийх ажлаа ч өдөр нь төлөвлө. Хэрэв миний энэ дадал зуршлыг та өөрийн болгож чадвал би их баяртай байх болно” гэж тэрээр залуу бизнесмэнүүдэд зөвлөдөг. Мөн Онассис “Жинхэнэ бизнесмен хүн бага унтдаг. Нойр дутуу байлаа гээд бизнес нурдаггүй. Миний танд зөвлөсөн дээрх зөвлөгөөг нэг ч болов удаа туршаад үзээрэй. Таны амьдралд ямар нэгэн байдлаар ач тусаа өгнө гэдэгт би итгэлтэй байна” гэжээ. Эцэст нь хэлэхэд хэрвээ амжилт гаргахыг хүсвэл Аристотель Онассисийн өгсөн зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй. Нойрыг унтаж бардаггүй, сэрж бардаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16171
0 эможи
keyboard_arrow_up