Нүдний харааг сайжруулах хүнсүүд
Орчин үед бидний амьдралын хэв маягаас шалтгаалан нүдний хараа муудах нь ихэссэн. Утас, компьютер, зурагт, харах орчин хязгаарлагдсан байх гээд бидний нүдэнд сайнаасаа илүү муу зүйлс их болсон. Тэгвэл таны нүдэнд тустай хүнсийг танилцуулж байна.
1. Өндөгний шар
Өндөг эрүүл мэндэд хэрэгтэй хүнсний бүтээгдэхүүний нэг. Харин өндөгний шар бол хамгийн хэрэгтэй зүйл бөгөөд өндөгний шарыг байнга хэрэглэх хэрэгэй аж.
2.Хүнсний ногоо
Ямар ч хоолнд шинэ ногоо хэрэглэх хэрэгтэй. Ногооны найрлаганд лютеин гэдэг хүний биед хэрэгтэй амин дэм хамгийн их агуулдаг байна.
3.Тостой загас
Лосось, скумбрия, тунец, анчоус зэрэг загаснуудын хувьд маш их амин дэмээр баялаг байдаг. Энэхүү амин дэмүүд хүний нүдний харааг сайжруулах чухал ач холбогдолтой юм байна.
4.Жимс
Бүх төрлийн жимсийг хүний нүдэнд сайн гэж үздэг. Учир жимнсий найрлаганд бүх төрлийн амин дэмүүд агуулагддаг. А амин дэмийн хувьд нүдний хараа муудахаас урьдчилан сэргийлнэ. Харин С амин дэм бол нүд даралтанд сайн байдаг аж.
5.Лууван
Лууван хүний биед хамгийн их ач тустай хүнсний ногоо. Найрлаганд лютеин болон бета-каротин гэсэн нүдэнд сайн амин дэм агуулдаг байна.
6.Бүйлс
Та өдөр тутам бүйлс идэж байх хэрэгтэй. Бүйлс бол Е амин дэмээр баялаг бүтээгдэхүүн.