Эрчүүдэд хэрэгтэй хүнсний бүтээгдэхүүнүүд

2015 оны 1 сарын 20

Улаан лооль

Хүнсний энэ ликопин нь түрүү булчирхайг  хэвийн үйл ажиллагаа явуулахад зайлшгүй хэрэгтэй байдаг төдийгүй эрт хөгширөх болон хорт хавдраас сэргийлдэг ажээ.Улаан лоолийг боловсруулдаг ликопин (Lukopene) гэх бодис эр бэлгийн эсийн тоог 70 хувь хүртэл нэмэгдүүлдэг болохыг АНУ-ын “ Cleveland Clinic” эмнэлгийн нөхөн үржихүйн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд тогтоосон байна. Ликопин бодис эр бэлгийн эсийн идэвхийг нэмэгдүүлдэг боловч үр тогтоох чадваргүй эсийн тоог бууруулах нөлөө үзүүлдэг болох нь мэдэгдсэн байна. Зарим судалгаагаар ликопин нь түрүү булчирхайн өвчин эмгэгт сайн бөгөөд үрэвсэл, хорт хавдрын явцыг удаашруулдаг болохыг судлан тогтоосон байдаг аж.   

Хар усан үзэм

Хар усан үзмэнд хөгшрөлтөөс сэргийлсэн, сэтгэл санаа ба бие махбодийг өөдрөг болгох нөлөөтэй бодисууд агуулагдаж байдаг.

Улаан чинжүү

Зүрхний хэвийн ажиллагаанд хэрэгтэй. Үүний дээр хоёр ширхэг чинжүүнд витамин С-гийн өдрийн тун агуулагдаж байдаг.

Чангаанз ба үзэм

Тархины үйл ажиллагааг дэмжихэд шаардлагатай. Өдөрт атгыг идээд байхад л хангалттай

Мах

Хүнд хэрэгтэй холестерин нь махаар дамжин биед нэвтрээд тэндээ бэлгийн гормоонуудын суурь нь болж өгдөг. Тиймээс жинхэнэ эрчүүд махыг хэрэглээнээсээ хасах гэж яардаггүй.

Хариг самар, шошын төрлийн ургамлууд, далайн гаралтай бүтээгдэхүүнүүд зэрэг нь хүйс харгалзалгүйгээр хоолонд байх ёстой. Мөн өндөг сүү хоёр нь уургийн эх үүсвэр болдог. Мөн чидун жимс буюу оливийн тос, эсвэл цэвэрлэж тунгалагжуулаагүй наран цэцгийн тосыг хүйс харгарлзалгүй хэрэглэж байх хэрэгтэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16106
0 эможи
keyboard_arrow_up