Батга шахах тухай бодлоо март

2015 оны 1 сарын 19

Гэнэт гарч ирсэн батгыг оролдохгүй л бол долоо хоногийн дараа гэхэд өөрөө арилчихна. Харин түүнийг хоёроос олон удаа шахвал түүний суурин дээр ихэнх тохиолдолд сорви үлдэж, аз таарвал толбо тогтож болно. Харин хамгийн аймшигтай нь батгыг шахахад үүссэн нүхэнд халдвар орвол арьсны идээт үрэвсэлт өвчин эсвэл хатиг үүсэж энэ нь эдгэхдээ арьсан дээр хэзээ ч арилахгүй сорвийг үлдээдэг.

Иймд арьсан дээрх батгыг гараараа оролдох биш харин түүнийг эдгэтэл гоо сайхны оо энгэсэг, эмчилгээний тусгай тос хэрэглэж хялбархан аргаар халхалж болно. Хэрэв долоо хоногийн дараа гэхэд арилахгүй бол таны дотоод эрхтний үйл ажиллагаанд хямрал байгаа эсэхийг эмчид үзүүлэн тогтоолгож эмчлүүлэх хэрэгтэй

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16053
0 эможи
keyboard_arrow_up