Эрчүүдийн хамгийн “түгээмэл хэрэглэдэг - 10” үнэртэй ус

2015 оны 1 сарын 16

Таалагдсан бүсгүйнхээ анхаарлыг татахад эрчүүдэд үнэр хамгийн гол “зэвсэг” болдог. Үнэхээр өвөрмөц чамин үнэртэй эр хүнд сэтгэл татагдахгүй эмэгтэй хүн гэж ховор биз ээ. Тэгвэл дэлхийн эрчүүд ямар үнэртэй усыг түлхүү хэрэглэдэг талаарх нийтлэлийг хүргэе.

1.Polo Blue Sport by Ralph Lauren

“Polo” үнэртэй ус эрт үеэсээ л эрчүүдийн хэрэглэх дуртай сонгодог хэрэглээ байсаар ирсэн. Харин сүүлийн үед гарсан бас нэгэн шинэ төрөл болох “Blue Sport” нь олон шинэлэг, давуу чанарыг агуулжээ. Тухайлбал уг үнэртэй усанд цитрус, минт, алим, жүрж, царс, агар мод зэргийн найрлага орсноор эр хүний шинж чанарыг илэрхийлэхүйц хурц, сэнгэнэсэн үнэрийг бий болгож чадсан юм.

Hugo Boss

Хэрэв та байгалийн тансаг үнэрийг хурц сэнгэнэсэн үнэртэй хослуулсан үнэртэн сонирхдог бол “Hugo Boss” хамгийн тохиромжтой. Уг үнэртэй усны сонирхол татахуйц, нууцлаг шинж чанар нь бүсгүйчүүдэд хүчтэй нөлөө үзүүлэх шидтэй ажээ.

Obsession by Calvin Klein

“Obsession” үнэртэй ус 1986 оноос хойш эрчүүдийн хэрэглээ болсон бөгөөд өнөөдөр ч эрэлттэй хэвээр байна. Цэцгийн анхилам үнэрийг халуун орны модны үнэртэй хослуулсан энэ өвөрмөц үнэртэй усанд эмэгтэйчүүд хүртэл дурладаг.
 
4.Escape by Calvin Klein

Эрчүүдийн талархлыг хүлээсэн энэ үнэртэн 1993 онд анх үйлдвэрлэгдэж эхэлжээ. “Escape” үнэртэй усны найрлагад розмарин, эвкалипт, наргил мод, арц, гуа, лимон, шилмүүст мод зэргийн тансаг үнэрт ургамлууд орсон. Тийм ч учраас энэ усыг түрхэснээр байгалийн анхилам үнэрийг эргэн тойрондоо мэдрүүлэх боломжтой.
 
5.Diesel Brave Tattoo

Эрэлхэг зоригтой эрчүүдэд зориулсан “Diesel Brave” үнэртэй усны найрлаганд алим, хув мод, цитрус зэргийн эрс тэс түүхий эдүүд оржээ. Тэгэхээр оньсого мэт нууцлаг, хосгүй сайхан үнэртэхийг хүссэн эрчүүдэд хамгийн тохиромжтой.
 
6.Reaction by Kenneth Cole

Ногоон алим, заар модны үнэртэй хурц төрлийн үнэртэн бол “Reaction” юм. Энэ үнэртэн 2004 оноос худалдаалагдаж эхэлсэн ба бүсгүйчүүдийн анхаарлыг татахын тулд ухаалаг эрчүүд түгээмэл хэрэглэдэг ажээ.
 
7.Acqua di Gioia

“Acqua” үнэртэй усны жүрж, нимбэгийн сэнгэнэсэн үнэр нь эрчүүдэд тачаангуй, эршүүд шинж чанараа тодотгоход нь тусална. Энэ бол хэн бүхний таашаалд нийцэж, дур булаах шидтэй чамин үнэртэн.
 
8.Bleu De Chanel

Бэрсүүт жүрж, цитрус, ягаан чинжүү зэрэг ховор нандин бүтээгдэхүүний найрлагатай энэхүү үнэртэн эрчүүдийг илүү эрэгтэйлэг, өөртөө итгэлтэй байхад нь тусална. Энэ үнэртний шидээр эргэн тойрны хүмүүс ч таатай мэдрэмж мэдэрнэ.
 
9.A*Men by Thierry Mugler

Дулаахан хэрнээ хурц үнэртэй энэ усыг эрчүүд сонгон хэрэглэх тун дуртай.
 
10.One Million Intense by Paco Rabanne

Хурц жимснүүд, сарнай цэцэг, синамон зэргийн агууламжтай “One Million” үнэртэй усыг хэрэглээд үзэхийг зөвлөе. Та өрөөнд орж ирмэгц л сайхан үнэр тань орчныг сэргээх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15974
1 эможи
keyboard_arrow_up