Манайхан баншинд дуртай. Тэр тусмаа шарсан банш байвал ямар байна? Дорнын уламжлал жороор шарсан баншийг хэрхэн хийдэг аргыг хүргэж байна.
-
Шарсан баншыг хонь, тахиа, загас, гахайн өөхгүй махнаас сонгож хийхэд тохиромжтой болдог. Махаа махны машинаар татаарай. Мах амтлагчаар цагаан гаа, ногоон сонгино, сармис, далайн байцааг жижиглэн хэрчинэ.
-
Ингээд татсан мах, хэрчсэн ногоонуудыг хольж хийгээд давс, перцээр амтлаарай. Хүсвэл халуун чинжүү эсвэл улаан чинжүүгээр амтлаж болно шүү.
-
Гараар сайтар базаж холиорой.
-
Ингээд зуурсан гурилаа жигд нимгэн элдээд амталсан махаа тохируулан хийнэ.
-
Ингээд чимхэж эхлэнэ. Та өөрийнхөө чаддаг чимхэлтээр л хийхэд хангалттай.
-
Эсвэл гурилны захыг хумхих маягаар чимхээрэй.
-
-
Ингээд хайруулын тавгандаа тосоо хийж халаагаад баншийг эгнүүлэн өрж хийгээрэй.
-
Шарж эхлэх бөгөөд үе үе савхаар эргүүл тойруулаарай. Баншны гурил гадна талаараа бор шаргал болж эхлэмэгц галыг багасгана.
-
Ингээд битүү таглаж маш зөөлөн гал дээр 5-10 минут ууранд нь жигнээрэй.
-
Ингэж шарахад банш нэг талаасаа эсвэл хоёр талаасаа шарагддаг ч сайхан амттай болдог.
-
Банш шарах өөр нэг арга бол нэлээн их тосыг сайтар халаагаад баншийг хийж шарах юм. Яг л монгол аргаар боорцог хайрдаг шиг гэсэн үг. Ингэж шарахад банш жигд шаргал өнгөтэй болох ба богино хугацаанд шарагддаг.
-
Банш маань бэлэн боллоо. Цаасан дээр тавьж тосыг нь шүүж авахаа мартуузай.
-
Ингээд шарсан баншаа томатны сүмс эсвэл...
-
... эсвэл жан, цуугаар амтлаж амтархан зооглоорой.