Хуучирч муудсан хувцсаа удаан хадгалах нь муу энерги хуримтлуулдаг

2015 оны 1 сарын 14

Дунд зэргийн насны зарим эмэгтэйчүүд наснаасаа оворжуу харагдахаар хувцаслах нь бий. Энэ нь өөрийгөө гаргуунд хаях, "Одоо нас ахиж яваа юм чинь, яаж ч хувцасласан ч яахав" гэх мэтийн өөдрөг бус үзэл бодолтой холбоотой.

Гэтэл нөгөө хэсэг нь болохоор шкаф дүүрэн хувцастай хирнээ өмсчих зүйл олдохгүй байна хэмээн уурлаж бухимддаг. Энэ нь өмсөх хувцас олдохгүйдээ бус харин өмсөх хувцсандаа сонголтоо зөв хийж чадахгүй байгаагийн илрэл юм. Ингээд танд хувцас загварын мэргэжилтний зөвлөгөөг толилуулж байна:
1. Юуны өмнө шкаф, шүүгээндээ их цэвэрлэгээ хий.
2. Хувцасаа ялгаж, хэрэггүйг нь өөр хайрцагт хий.
3. Хувцасны илүүдэл нь хог новш болон хөглөрч гэрт эмх цэгцгүй байдал үүсгэдэг.
4. Хуучирч муудсан хувцасаа хурааж хуримтлуулах нь муу энерги хуримтлуулдаг.
5. Хэрэггүй таарч тохирдоггүй хувцсаа гэртээ бүү хадгал.
6. Доорх хэв загварын хувцаснууд амархан хоцрогддог тул дараа өмсөнө гэж бүү хойш тавь.
Үүнд:
- Бүх төрлийн эв хавгүй, өргөн нэлмэгэр хувцас
- Тод болон хар бараан өнгө давамгайлсан хувцас
- Хэт нарийн хийцийн хувцас
- Үеэ өнгөрөөсөн загварын хослол
- Янз бүрийн бичиг, зурагтай жинс
- Хямд, хулхи загварын хувцаснууд...орно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15800
0 эможи
keyboard_arrow_up