Загасыг хэрхэн шарах шүүгээнд жигнэх вэ?

2015 оны 1 сарын 13

Хүн төрөлхтний хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг баяр ойртсоор л... Гэрийн эзэгтэй та баярын ширээгээ хэрхэн юугаар чимэглэх эсэхээ шийдэж амжаагүй байгаа бол загасны махыг шарах шүүгээнд жигнэж амтат оройн зоог хийх аргыг толилуулж байна.

  1.  

    Загасны махыг бэлтгэж шарах нь тодорхой хэмжээний анхаарал шаарддаг. Зөв аргаар сайн жигнэж, шарсан загасны мах үнэхээр сайхан амттай болдог. Тиймд шинэ жилийн баярт зориулан загасны махтай хоол хийх гэж байга бол загасыг шарах шүүгээнд жигнэх дараах аргуудыг хүргэж байна. Эхний алхам бол загасны махыг сонгох юм. Загас маань шинэхэн байвал хоол амттай болдог ч манай орны нөхцөлд дөнгөж баригдсан шинэхэн загасны мах олох нь хүндрэлтэй байдаг шүү дээ. Дэлгүүрүүдээр хөлдөөсөн загасны мах байдаг. Хөлдөөсөн загаснаас сонгохдоо шинжиж үзээрэй. Ингэхдээ бүтэн загас авах гэж байгаа бол нудийг нь сайтар хараарай. Нүд нь өнгөр тогтоогүй, тунгалаг байвал уг загасны мах эрүүл, шинэхэн гэсэн үг. Бас тийм ч хурц үнэртэй загасыг сонгох хэрэггүй. Үнэр нь зөөлөн байвал шинэхэн загас гэсэн үг.

  2.  

    Хөлдөөсөн загасны махыг тасалгааны температурт байлгаж шарахад бэлэн болтол жигд гисгээнэ. Халуун ус, печь зэрэгт хийж гисгээх гэж оролдох хэрэггүй. Эс тэгвэл загасны мах амт, шимээ алддаг.

  3.  

    Эхний арга загасны хэрчсэн махыг шарах шүүгээнд жигнэх арга. Шарах шүүгээг 135С хэмд халааж, шилэн таваг бэлтгээрэй. Уг жоронд яргай загасны махыг сонгож хэрэглэсэн байгаа.

  4.  

    Ингээд загасны махыг яснаас нь салгаж цэвэрлээд дөрвөлжин хэлбэртэй хэрчиж бэлтгээд хүнсний цаас эсвэл сальфитка ашиглан хуурай болтол гаднаас нь сайтар арчина.

  5.  

    Загасны махыг оливын тосоор тослож, давс, хар перц, орегано, нимбэгний шүүсээр амтлаарай. Хүсвэл өөрийн сонгосон нэмэлт амтлагчуудыг ашиглаарай.

  6.  

    Шилэн тавгийг оливын тосоор тослож махаа байршуулаад шарах шүүгээнд хийж 135С хэмд 15 минут жигнэнэ. Загасны мах голоосоо эхлэн бор шаргал өнгө орж болсон байх ба сэрээгээр хатгаж үзэхэд зөөлрөн үйрч байвал болсон байна гэсэн үг.

  7.  

    Ингээд уг загасны махаа хэрхэн юугаар хачирлаж чимэх нь таны сонголтонд үлдлээ.

  8.  

    Харин одоо бүтэн загасыг хэрхэн шарах шүүгээнд жигнэх аргыг хүргэе. Дээрхийн адил тасалгааны нөхцөлд гисгэсэн махыг цаасаар сайтар арчина.

  9.  

    Метал хайруулын тавгийг тугалган цаасаар бүрхэж оливын тосоор тослоорой.

  10.  

    Загасыг толгойн доод хэсгээс сэрвээ хүртэл нарийн хэрчиж дотор гэдэсийг цэвэрлэнэ.

  11.  

    Хайруулын таваг дээр байрлуулаад хоёр талаас нь оливын тосоор сайтар тослож тосыг шингээгээрэй. Загасны дотор хэсгийг гарын хурууг ашиглан тослоорой. Мөн давс, орегано, ганга буюу рифм хар перцээр загасыг гадна дотногүй амтлаарай.

  12.  

    Ингээд загасны дотор 4-5 хэрчим нимбэгийг лав хийж өгөөрэй. Загасны маханд нимбэг болон амтлагчын амт шингэж өгдөг.

  13.  

    Ингээд 135С хэмийн шарах шүүгээнд 30 минут жигнэнэ. Загасны махны гадна тал зөөлөрч, сэрээдхэд үйрч байх ёстой. Таны загас бэлэн боллоо. Сайхан хооллоорой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
15710
2 эможи
keyboard_arrow_up