Хүнсний ногоонууд дотроос амин дэм, тэжээл хамгийн их ногоо бол байцаа юм. Байцааны ороомог нь амттай төдийгүй шингэц сайтай эрүүл хоол учраас зууш болгон хэрэглэхэд тохиромжтой.
-
Шарах шүүгээг 230С хэмд халаана. Цагаан будааг давслаж амтлаад агшаагаарай.
-
Бүтэн байцааг таллан буцалсан халуун усанд хийж 7-9 минут чанана. Хэрвээ жижиг байцаа бол таллах хэрэггүй. Бүтнээр нь чанаарай. Байцаа зөөлөрч эхлэх бөгөөд усыг сайтар шүүж гаргаарай.
-
Одоо сүмсийг бэлтгэе. 2 хоолны халбага оливын тосыг сайтар халаагаад жижиглэн хэрчсэн сонгино, сармисны талыг хийж, давс, перцээр тохируулан амтлаад 4-6 минут зөөлөртөл нь хутгаж холиорой. Ингээд галыг багасгаж зөөлөн гал дээр жижиглэн хэрчсэн улаан лооль, паприка, бага зэргийн элсэн чихэр, алимны цуу хийгээд 5-7 минут сайтар хутгаж болгоорой.
-
Өөр хайруулын тавганд 2 хоолны халбага оливын тосыг халаагаад үлдсэн сонгино, сармисыг хийгээд 4-6 минут хуурсны дараа татсан махыг хийж 5-7 минут хуурах ба мах бор өнгөтэй болно. Ингээд агшаасан будаанаас тохируулан хийнэ мөн орегано, давс, перцийг тохируулан амтлаад 1/2 цайны аяга ус хийгээд 2-3 минут буцалгана.
-
Ингээд л байцааны хальсийг нэг нэгээр нь салгаж аваад амталсан махыг хоолны халбага ашиглан байцаанд хийж ороогоорой. Хайруулын тавагт сүмснээс жигд тарааж хийгээд үүндээ ороомгоо хийгээд шарах шүүгээнд хийж 10-15 минут шарна.
-
Шарах шүүгээнээс гаргаад дор хаяж 5 минут амрааж хөргөөрэй. Амтат хачир, салаттай хольж идээрэй.