Тасалгааны цэцэг, ургамлыг арчлах

2015 оны 1 сарын 11

Тасалгааны цэцэг болон ургамал нь өсөлт ба тайван үе гэсэн хоёр үетэй ургадаг. Жилийн дөрвөн улиралд цэцэг өөр өөр арчилгаа шаарддаг. Цэцэг болон ургамал сонирхогчид ургамлыг тайван байгаа үед нь усалж, арчлах хэрэгтэй. Энэ үе нь голдуу намар өвөлд тохиолддог болохоор бордоо хэрэглэх нь хортой. Өвөл тайван байдалд ордог цэцгийг 3-9 сар дуустал, өвөл цэцэглэдэг, угсараа кактус, цикламен зэрэг цэцгийг 8 сарын сүүл, есөн сараас эхлэн борддог байна.Цэцэг болон ургамлыг цэвэр, тоосгүй байлгах зүйтэй. Долоо хоногт 1-2 удаа тогтмол усалж, хатсан навчийг түүж байгаарай. Зуны хугацаанд (улирал) наран талын цонхны тавцан дээрх цэцгийг хэт халахаас хамгаалж сүүдрэвч хийх өгөөөрэй. Өдөр уртассан үед (2 сард) ургамал сэргэдэг тул байн байн усалж, усаар шүрших өгөх хэрэгтэй.

Усалгаа

Цэцгийг ургуулахад зөв усалгаа маш чухал. Жижиг цорготой шүршүүрээр ургамлын навчинд ус хүргэхгүйгээр болгоомжтой шүршиж, цас борооны усыг бүлээсгэж цэцгээ усалбал цэцгийг хурдан ургахад сайн нөлөөлдөг байна. Хүйтэн ус нь цэцгийн хөрсийг ургуулахгүй муутгадаг тул аль болох тасалгааны температураас 1-2 градус дулаан усаар услаж, хавар намрын цагт цэцгээ өглөө услаж байгаарай. Крантны усаар цэцэг услахдаа усаа саванд хийж хонуулаад дээр нь буцалсан ус хийвэл тохиромжтой. Цэцгийнхээ өнгөн давхарга хатаж эхлэх үед нь хоёр хоногийн зайтаагаар хөрс шороог дэвттэл, ёроолд нь ус тунатал ихээр услах нь сайн байдаг байна.

Цэцгийн бордоо тэжээл

Тасалгааны ургамлын ургах хөрс бага тул амархан мууддаг. Иймд байнгын бордоо тэжээл шаарддаг ч хэмжээнээс хэтэрсэн тэжээл цэцэг ургамалд хортой нөлөө үзүүлнэ. Бордоог усалсны дараа 40-50 минут болоод хоёр долоо хоногт нэг удаа бордох нь тохиромжтой. Өндөгний нунтагласан хальсыг дэвтээсэн ус тасалгааны ургамалд сайн тэжээл болдог. Мөн мах угаасан ус сайн тэжээл болдог. Өвөл цэцгийг бордож болохгүй. Харин өвөл цэцэглэдэг цэцгийг бордож болдог байна.

Цэцэг үржүүлэн тарих

Цэцгийг олон аргаар үржүлэн тарьж болдог.

Мөчрөөр үрслэх:

Нэгдүгээрт: 4-5 үеийн доогуур ишнээс нь тайрч усанд хийнэ. Уг мөчрийн 1/3 нь усанд байх хэрэгтэй. Усны хатуулгийг арилгахын тулд усыг нэг өдөр сойно. Тиймээс үндэслүүлж байгаа цэцгийнхээ усыг өдөр бүр солих шаардлагагүй. Бага багаар ус нэмж болно. Энэ ургамлаа гэрэлтэй буюу дулаан газар байлгавал 3-4 долоо хоногийн дараа иш нь бүдүүрч ирээд үндэс нь гарч эхэлдэг. Энэ үед нь шороонд суулгаарай.

Хоёрдугаарт: Навчаар ургуулдаг ургамлаас нэлээд дэлгэрсэн нь узумбурын нил ягаан цэцэг глоксини, бугони, иримуд юм. Боловсорч гүйцсэн навчыг 3-4 см урт иштэй тайрч усанд хийж, дээгүүр нь юмаар бүрж орхино. Уг цэцгийг салхилхуулж усыг нэмбэл сайн. Үндэслээд 2 см болмогц шороонд суулгана.

Гуравдугаарт: Цэцгийн ишнээс 3-8 см урттайгаар хайчилж аваад доод хэсэгт нь байгаа навчийг авч хаяна. Харин дээд талын том навчийг хагас болгон хайчлах нь уурших талбайг бага болгоно. Төмөр буюу хуванцар сав авч ёроолд нь хэд хэдэн нүх гаргаад жижиг чулуу буюу модны нүүрс дэвсээд дээр нь чийглэг зөөлөн хөрс нэмээд үндэслүүлэх гэж буй мөчрөө суулган элсээр бүрхэж услаарай. Ингээд шинэ суулгасан ишээ шилээр хөмөрч хаагаад гэрэлтэй дулаан газар тавиад хааяа усална. Хэрэв шинэ навч гарах юм бол цэцэг ургаж эхлэхийн тэмдэг. Гэрийн нөхцөлд ургуулсан цэцэг илүү тэвчээртэй өвдөх нь бага байдаг. Элбэг тохиолддог өвчин түгээгч нь жижиг наадмал хорхой болох ногооны бөөс. Энэ бөөс нь ургалтын шим шүүсийг сорсноор навч мугишгарч, хатаж, нахиа нь махийж тахийдаг. Энэ бөөс нь халуухан, гандуухан зун ихээхэн үржиж 15 үе хүртлээ өвдөг. Гэрийн нөхцөлд саримсны ханд, сонгины ханд, тахианы чанмал, савантай усаар хорхойтсон ургамлыг угааж шүрших буюу арчиж цэвэрлэдэг. Цэцэгчин эзэгтэй эдгээр зааврын дагуу цэцэг ургамлаа арчилж, өөрийн амьдралд хэрэгжүүлээрэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15542
0 эможи
keyboard_arrow_up