Сүүн дэх кальци л хүний биед хамгийн сайн шингэдэг

2015 оны 1 сарын 10

Амны цангааг хамгийн сайн тайлахын сацуу бие мах бодид хэрэгтэй эрдсийг өгдөг шингэнүүдийг нэрлэж байна.

  1. Сүү: Сүүнд ихээр агуулагддаг кальци нь бусад төрлийн ямар ч кальциас илүү буюу 97 хувь нь хүний биед шингэдэг. Мөн тэжээллэг бодис тослог ихтэй тул амны цангаа сайн тайлдаг байна.
  2. Какао: какао болон халуун шоколадны найрлага дахь Антиоксидант нь бие махбодын хөгшрөлтийг удаашруулж, зүрх судасны тогтолцооны өвчин болон чихрийн шижин үүсч бий болох аюулыг хоёр дахин бууруулдаг. Мөн аз жаргалын даавар серотонин ихээр агуулагддаг тул сэтгэл санааг өөдрөг байлгадаг.
  3. Улаан лоолийн шүүс: Улаан лоолийн шүүс нь глюкоз болон фруктозоор баялаг. Мөн шүүсэнд агуулагддаг ликопин гэдэг бодис нэлээн хүчтэй антиоксидант учир хавдар үүсэхээс сэргийлдэг. Түүнчлэн улаан лоолийн шүүс нь сэтгэлийн хямралтай тэмцэхэд сайн үр дүнтэй юм.
  4. Ногоон цай: Цусан дахь чихрийн хэмжээг бууруулах чадвартай бөгөөд бодисын солилцоог сайжруулж өгдөг.
  5. Жүржийн шүүс: Дархлааны тогтолцоог идэвхжүүлж, сэтгэл санааг тайвшруулна. Мөн С аминдэмийг хамгийн их агуулдаг.
  6. Тарвасны шүүс: Сэрүүн чанартай бөгөөд гэдэс дотрыг маш сайн цэвэрлэгч.
  7. Ус: Цэвэр ус хамгийн сайн тайлдаг. Хүн өдөрт 6-8 аяга цэвэр ус ууж байх ёстой аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15522
0 эможи
keyboard_arrow_up