АМРАЛТЫН ӨДРИЙН ХООЛ: Шаржигнуурт тахианы мөч
Та яг л гадуур зардаг шиг, ресторанд хийдэг шиг амтат шаржигнуурт тахианы мөч идмээр байна уу? Тэгвэл заавал гадагшаа гарах хэрэггүй. Доорх жорыг ашиглан гэртээ өөрийн гараар шаржигнуурт тахианы махыг хийгээрэй.
- 
	 Тахианы мөчийг угааж цэвэрлэнэ. Гаднах хальсийг нь авах хэрэггүй шүү. Тахианы мөчнөөс гадна тахианы далавч, гуя ч байсан болно. Угаасны дараа сальфитка ашиглан нойтон хэсгийг сайтар арчиж усыг шингээж аваарай. Ингээд нимбэгний шүүс, халуун чинжүү, улаан перц, давсыг сайтар хольж тахианы мөчийг эргүүлж тойруулж амтлаад 1-2 цаг битүү, сэрүүн орчинд байлгана. 
- 
	 Өндөг, сүүг хольж хийгээд өндөгний шар задартал сайн хольж хутгаарай. Автомат холигч ашиглаж болно. 
- 
	 Өөр задгай амсартай саванд гурил, нунтагласан сармис /чеснок/, сонгино, давс, халуун чинжүү, перц, паприка хийнэ. 
- 
	 Үүндээр талхны хатсан үйрмэг болон хүсвэл буталсан овъёос хийгээд сайтар хутгаж холиорой. 
- 
	 Ингээд тахианы мөчийг дээрх гуриланд хийж бүх талаар нь сайтар өнхрүүлнэ. 
- 
	 Дараа нь өндөг, сүүний холимог шингэнд бүхлээр нь дүрж авна. 
- 
	 Үүний дараа дахин талхны үйрмэгтэй гуриланд хийж өнхрүүлнэ. 
- 
	 Энэ мэтчилэн тахианы бүх махыг гурил, сүүний холимогоор бүрнэ. 
- 
	 Энэ хооронд ургамлын тосыг гал дээр сайтар халаасны дараа тахианы мөчийг хийж шарж эхлэнэ. Халуун тосонд амталсан тахианы мөчийг хийхэд шаржигнан буцална. 
- 
	 Ингээд шарах зуухны галын хэмийг багасгаж зөөлөн гал дээр тахианы махыг үе үе эргүүлж тойруулж шараарай. Улмаар тахианы мах гаднаасаа бор шаргал болж эхлэнэ. 
- 
	 Тахианы махыг болсны дараа тосноос гаргаад хуурай цаас, сальфитка зэргийг ашиглан тосыг сайтар шингээж аваарай. Ингээд л гэрийн аргаар хийсэн амтат шаржигнуур тахианы мөч бэлэн боллоо. Амтархан хооллоорой. 
 
										 
								 
								 
								 
								 
								 
							
								 
								 
								 
								
 Өнөөдөр
 Өнөөдөр