Хятад хоолноос манай монголд хамгийн түгээмэд дэлгэрээд байгаа хоол бол Наашаа цаашаа билээ. Ингээд уг хоолыг хийх жорыг хүргэж байна.
-
Өөх багатай гахайн махыг урт нарийн хэрчинэ. Хэрчсэн гахайн махаа давс болон эрдэнэ шишийн цардуул, бага зэргийн дарсаар амтлаад түр хойш нь тавиарай.
-
Чинжүү, чили, шанцай, майлз, хар мөөг, цагаан гаа, ногоон сонгино, сармис, шар сонгиныг аль болох урт нарийн хэрчиж бэлтгэнэ.
-
Ингээд хоолныхоо сүмсийг хийхийн тулд 2 хоолны халбага soy сүмс, эрдэнэ шишийн цардуул, элсэн чихэр, давс, 2 хоолны халбага цуу, 1 хоолны халбага гүнжидийн тосыг нэгтгэн нэг аяганд хийж сайтар холино. Бор өнгөтэй болно.
-
Хайруулын тавганд ургамлын тосыг халаагаад өмнө хэрчиж амталсан гахайн махаа хийж 2 минут орчим хуурна.
-
Мөн өөр хайруулын тавганд хэрчсэн цагаан гаа, ногоон сонгино, сармис, чилиг хийж 1 минут хуурна. Үүний дараа үлдсэн бүх ногоог хийж хуурна.
-
Ингээд гахайн махаа нэмж хийгээд үргэлжлүүлэн хуурна. Мах, ногоо болоод ирэхээр сүмсээ хийж үргэлжлүүлэн хуураарай. Хуурахдаа томхон модон хутгуураар нааш цааш нь эргүүлж тойруулж зогсолтгүй хуураарай.
-
Ингээд л амтат наашаа цаашаа бэлэн боллоо. Сайхан хооллоорой.