Таны цагийг хэмнэх keyboard дээрх хялбар үйлдлүүд

2015 оны 1 сарын 09
Хурдтай хөгжиж буй энэ нийгэмд хүмүүн та бусдаас хоцрохгүйн тулд цагийг маш сайн хэмнэж байж амжилтад хүрнэ, хүссэн зорьсоноо биелүүлнэ. Тэгвэл тэрхүү боломжийг бидэнд технологийн дэвшил олгодог билээ. Тиймдээ ч өдөр тутмын амьдралдаа телевизор, утас, компьютергүйгээр төсөөлөхгүй болсон. Бүр цаашлаад түүнийг жинхэнэ утгаар нь сайн ашиглаж чадвал илүү их цагийг хэмнэж чадна. Бага зүйлд сэтгэл амран хэнэггүй зан гаргах хэрэггүй шүү!  Бидний мэдэх ёстой маш чухал зүйлс нүдний доогуур өнгөрсөөр...Доорх гайхалтай аргуудыг туршиж үзээрэй!
 
Мэдээний зураг,

Судалгаагаар АНУ-н интернет хэрэглэгчдийн 90% нь компьютер дээрээс тодорхой нэг түлхүүр үгийг хэрхэн олохоо мэддэггүй байна. Хялбархан Ctrl+ F товчийг дарахад та хайсан үгээ олох болно.

12. Тодорхой нэг үгийг олох

  • Ctrl+ F (Windows)
  • Command+ F (Mac)

11. Хогийн саваар дамжихгүй шууд устгах

  • Shift+ Delete (Windows)
  • Command+ Delete, Command+ Shift + Delete (Mac)

Устгасан файлыг хогийн саванд оруулалгүй бүрмөсөн устгахыг хүсвэл энэ командыг хэрэглэнэ. Харин Mac-ын хувьд command+ delete хийснээр хогийн саванд оруулна. Command+ shift+ delete хийвэл хогийн савыг хоослоно.

10. Хаагдсан tab-ыг эргэн нээх

  • Ctrl+ Shift+ T (Windows)
  • Command+ Shift+ T (Mac)

“Үгүй ээ үгүй үгүй үгүй, эргээд ир л дээ. Намайг битгий орхиоч!” Интернэт ороод нээсэн browser tab-аа санаандгүй хаачих үедээ та ингэдэг байх. Гэхдээ санаа зоволтгүй. Та яаж эргэн нээхийг мэддэг боллоо. Яг одоо энэ хуудсыг хаагаад, эргэн нээж үзээрэй.

9. Компьютераа түгжих

  • Win+ L (Windows)
  • Ctrl+ Shift+ Eject [Power] (Mac)

Хийж байгаа зүйлээ хүнд харуулахыг хүсэхгүй байвал гараасаа маш хурдан цоожилж болох нь ээ.

8. Файлын нэрийг өөрчлөх

  • F2 (Windows)
  • Return (Mac)

Файлаа идэвхжүүлээд ганцхан товч дараад л нэрийг нь хүссэнээрээ солиорой.

7. Програм хооронд сэлгэж сонгох

  • Alt+ Tab (Windows)
  • Command+ Tab (Mac)

6. Хүснэгтээс мөр сонгох

  • Shift+ Space (Windows and Mac)

Хүснэгтээс аль нэг мөрийг онцлохын тулд ямар ч хамаагүй нэг хэсэг дээр дараад shift+ space дарна. Тухайн мөрийг өөр хэсэгт аваачихын тулд ctrl+ shift+ up юмуу down гээд дээш нь юмуу доош нь шилжүүлж болдог.

5. И-мэйл явуулах

  • Ctrl+ Enter (Windows)
  • Command+ Enter (Mac)

Та Gmail хэрэглэдэг үү? Одоо ихэнх нь л хэрэглэдэг болсон. Тэгвэл та и-мэйлээ бичингүүтээ гараасаа дээрх командыг өгөөд шууд мэйлээ явуулах боломжтой.

4. Текстийг хуулаад paste хийхдээ нэгэн жигд хэлбэрээр оруулах

  • Ctrl+ Shift+ V (Windows)
  • Command+ Shift+ V (Mac)

Мэдээж хүн бүр ctrl+v командыг мэднэ. Харин вэб хуудсан дээрээс хуулсан текстийг paste хийхэд үг, үсгийн формат өөр өөр гардаг. Тэгвэл одоо ctrl+shift+v командыг өгөхөд энгийн шивсэн текст хэлбэрээр хуулагдах болно. Туршаад үзээрэй.

3. Дэлгэцээ харах

  • Win+D (Windows)
  • (Fn+) F11 (Mac)

Заримдаа та юм хийж байхдаа зүгээр л компютерын дэлгэцээ харахыг хүсдэг. Тийм үед дээрх командыг өгөөрэй.

2. Вэб хаяг бичдэг мөрийг сонгох

  • Ctrl+ L (Windows)
  • Command+ L (Mac)

Та одоо манай сайтыг үзэж байна. Хэрвээ өөр сайтлуу орох болвол та яах вэ? Хулганаараа хаяг бичих мөрөн дээр дарахуу? Энэ арай л их цаг авах юм байна. Үүний оронд дээрх командыг өгөөрэй.

1. Шинэ хавтас нээх

  • Ctrl + Shift + N
  • Cmd + Shift + N

 
 



 
 
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15431
0 эможи
keyboard_arrow_up