Та сэвхнээсээ салмаар байна уу?

2015 оны 1 сарын 09

Арьсыг хамгаалж байдаг меланин будагч бодис багассанаас болж сэвх үүсдэг байна. Мөн нар салхи, ходоод гэдэс, элэг, цөсний хямрал, өндгөвчний үрэвсэл, буруу хооллолтоос шалтгаалах ба төрсний дараа ч нөсөөт толбо үүсч сэвх тогтдог.Тэгвэл сэвхнээс маш энгийн аргаар салах боломжтой юм байна шүү бүсгүйчүүдээ.

1. Гүзээлзгэний зуурмаг

Гүзээлзгэнэ сэвхийг арилгахад хамгийн сайн нөлөө үзүүлдэг ажээ. Гүзээлзгэнэд лимоны хүчил их хэмжээгээр агуулагддаг учраас сэвхтэй тэмцэгч найдвартай аргуудын нэг юм. Тиймээс та гүзээлзгэнийг сайтар бяцлан, нүүрэндээ 5 минут маск тавиарай. Дараа нь бүлээн усаар нүүрээ угаана.

2. Яншуй

Яншуй ч мөн адил байгалийн гаралтай, эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн. Яншуйны шүүсийг лемоны шүүстэй тэнцүү хэмжээтэй холиод нүүрээ шавших юм уу, эсвэл хөвөнд шингээн нүүрэн дээрээ тавина. Энэ арга  нь сэвх  арилгахаас гадна нүүрийг чийгшүүлж зөөллөдөг.

3. Гашилсан сүү

Гашилсан сүүнд сүүний хүчил ихээр агуулдагддаг байна. Гашилсан сүүгээр маск тавихад арьс өнгөлөг толигор болохын зэрэгцээ хуурайшдаггүй. Сэвхээ арилгахын тулд гашилсан сүүгээр 30-60 секунд орчим нүүрээ угаагаарай.

4. Улаан лууван

Улаан лууван сэвх арилгахаас гадна арьсыг цайруулах гайхалтай үйлчилгээтэй. Тиймээс лууванг сайтар чанаж нухаад нүүрэндээ тавиад сэвхээ арилгаарай.

5. Нимбэгний жүүс

Нимбэгний шүүсийг шахаж аваад буцалга. Буцалгасан нимбэгний шүүсэн дээр халбага тараг хий. Энэ маскийг хэд хэдэн удаа нүүрэндээ тавихад л үр дүн нь мэдэгдэх болно. Мөн арьсыг чийгшүүлж, торгомсог зөөлөн болгоход ихээхэн тустай.

6. Е витамины тосон уусмал

Е витамин нь  зүрх судас, элэгний үйл ажилгаанд үнэхээр сайн үйлчилгээ үзүүлдэг. Мөн хөгширөлтийн эсрэг шим тэжээлтэй амин дэм гэдгээр нь бид мэднэ. Гоо сайхнаа хадгалж залуу сайхан арьстай байхыг хүссэн хүн бүхэнд Е витаминыг хэрэглэхийг санал болгож байна. Мөн сэвхнээсээ болж сэтгэл санаагаар унаж буй бүсгүйчүүд Е витамины тосон уусмалыг хэрэглэвэл мөн л үр дүнтэй аргуудын нэг байх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15430
0 эможи
keyboard_arrow_up