Алимтай бялуу
Авъяаслаг бүсгүйчүүд маань олон төрлийн хоол, нарийн боов хийж сурч байгаа байх. Энэ удаад амтат алимтай бялуу хийх хоёр аргыг хүргэж байна. Жоорлоод аваарай.
-

204С хэмд шарах шүүгээг халааж бэлтгэнэ. Алимыг угааж цэвэрлээд хальслана. Үрийг мөн авч хаяарай.
-

Ингээд алимыг жижиглэн хэрчинэ.
-

Хэрчсэн алимыг хүйтэн цэвэр усанд хийгээд нимбэгний шүүсээр амтлаарай. Ингэснээр алимыг зөөллөж бялуу хийхэд тохиромжтой болгодог.
-

Өөр саванд гурил, бор сахар, baking powder-ийг нэгтгэж хийнэ.
-

Мөн өөр саванд ургамлын тос, шар буурцаг эсвэл овьёос, 1 хоолны халбага нимбэгний шүүсийг хийж хутгана.
-

Бананыг хальслаад нухаж няцлаарай.
-

Ингээд нухсан бананаа тос, нимбэгний шүүстэй хольж хийгээд зуураарай.
-

Бананатай шингэнээ хуурай орцуудруу хийж зуурна.
-

Дээрээс нь өмнө нь жижиглэн хэрчиж усанд хийж тавьсан алимыг уснаас шүүж аваад зуурмагтаа хийж зуурна.
-
Ингээд бялуу хайрах тавгаа хүнсний цаасаар бүрхээд дээрээс нь алимтай бялууны зуурмагаа жигд хийнэ.
-

Зуурмаг дээр хэлбэрт оруулж нимгэн хэрчсэн алимыг тойруулан өрж тавина.
-

Ингээд 204С хэмд халаасан шарах шүүгээнд хийж 50-60 минут болгоно.
-

Ингээд алимны бялуу маан бэлэн боллоо. Харин одоо бас нэгэн өөр жорыг хүргэе.
-

45-50гр маслыг богино долгионы зууханд шингэн болтол нь хайлуулна.
-

Бялууныхаа орцноос хамаарч 2-5 ширхэг өндгийг өөр саванд хагалж хийгээд өндөгний шар задартал сайтар хутгана.
-

Хайлуулсан маслыг өндөгрүү хийнэ.
-

Ингээд 1 цайны аяга гурилыг хийх ба бага багаар шигшиж хийх явцдаа зөөлөн хутгаарай.
-

Үүний дараа 140-150гр элсэн чихрийг мөн адил хийж зөөлөн хутгана.
-

Ингээд 1-3 цайны халбага нарийн боовны сода, 1/3 цайны халбага алимны цуу эсвэл цагаан цуу хийж болно. Сайтар хутгаж холиод жигд зуурмаг болгоорой.
-

Чимх давс хийгээд хутгана. Зуурмаг сайн болсон бол зурган дээрх шиг зууралдсан атлаа жигд болох ёстой.
-

Угааж хальслаад голыг нь авч хэрчсэн алимыг хайруулын тавган дээр тарааж тавина.
-

Бялууны зуурмагийг алиман дээр жигд асгаарай.
-

Ингээд 175С хэмд халаасан шарах шүүгээнд хийгээд 30-40 минут болгоно.
-

Амтат алимны бялуу бэлэн боллоо. Амтархан идээрэй.
