Урт хөлтэй “харагдах - 10” энгийн арга

2015 оны 1 сарын 08

Эмэгтэй хүний гоо сайхныг тодотгодог чухал зүйлсийн нэг бол хөл билээ. Урт хөлтэй, өндөр бүсгүйчүүдэд ямар ч хувцас зохимжтой харагддаг. Гэхдээ богино хөлтэй бүсгүйчүүд сэтгэлээр унах хэрэггүй юм. Учир нь өөрийнхөө бие галбирыг тодотгож, өө сэвтэй талаа далдлах боломж хязгааргүй олон шүү дээ. Та дараах зөвлөмжөөс урт хөлтэй харагдах шилдэг аргуудыг мэдэж авах боломжтой. Мөн эдгээр зөвлөмжийг сэрүүний улирлын хувцас загвартай уялдуулан оруулсан гэдгийг дуулгахад таатай байна.

Биений өнгөтэй өндөр өсгийт таны дотны анд болж чадна

Биений өнгөтэй өндөр өсгийт өмсөх нь урт хөлтөй харагдах хамгийн энгийн бөгөөд шилдэг аргуудын нэг юм.

Нэг төрлийн өнгөөр дагнаж хувцаслаарай

Нэг төрлийн, тэр тусмаа бараан өнгийн хувцас таныг өндөр, галбирлаг бөгөөд урт хөлтэй харагдуулах шидтэй.

Өргөн өмд хөлний өө сэвийг далдалдаг

Өргөн өмд таныг загварлаг харагдуулахаас гадна хөлний өө сэвийг далдалж, мөн илүү урт хөлтэй мэт харагдуулна. Харин бусад хувцасныхаа зохицлыг анхаарч, өндөр өсгийтэй гутал өмсөхөө мартав аа.

Өмд, гуталныхаа өнгийг хослуулвал зүгээр

Ижил төстэй өнгийн өмд гутал өмсснөөр урт хөлтэй харагдах боломжтой. Түүнчлэн бараан өнгийнх бол бүр сайн.

Өндөр суудалтай өмд өмсөөрэй

Өндөр суудалтай өмд юмуу юбка өмсөж цамц, футболкоо дотуур нь хийснээр хөл тань гайхалтай урт сайхан харагдах болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
15319
1 эможи
keyboard_arrow_up