Raffaello-г гэрийн нөхцөлд хамгийн амархан хийх арга
Амтат тансаг Raffaello чихрийг гэрийн нөхцөлд хэрхэн хийх жорыг хүргэж байна. Тавгийн чихрээ өөрийн гараар хийсэн амттанаар дүүргэх сайхан биш гэж үү.
-

Масло болон элсэн чихрийг хольж сайтар барьцалдуулна. Масло тасалгааны температуртай байхад холиход хялбар байна.
-

Ингээд хуурай сүүг мөн хольж зуурна.
-

Та бидний сайн мэдэх, хүнсний дэлгүүр мухлагуудаар элбэг зарагддаг вапиль пиченийг тор юм уу уутанд хийж нүдэж бяцлаарай. Вапиль пичень нь raffaello хийхэд хамгийн тохиромжтой.
-

Талхны үйрмэг мэт жижиглэн нүдээрэй.
-

Ингээд пичений үйрмэг, буйлсны ханд, 50-60гр кокос буюу наргил жимсний хайрсыг зуурмаганд хийнэ.
-

Ингээд гурил зуурч байгаа мэт гараараа сайтар нухац зуураарай.
-

Ингээд бэлэн болсон зуурмагаас гартаа тасдаж аваад бөөрөнхийлөөд наргил жимсний хайлсанд өнхрүүлээд л таны гарын raffaello бэлэн боллоо.
-

Баяр ёслолын үеэр өөрийн гараар хийсэн тансаг амттанаар зочдоо дайлаарай.
