Хүрэн манжингийн амтат салат
Хүрэн манжин нь маш олон төрлийн амин дэм агуулдаг учраас хүний эрүүл мэндэд нэн тустай хүнсний ногоо юм. Ялангуяа цусны эргэлт сайжруулах, даралт тогтворжуулах ид шидтэй.
-

Салатанд орох бүтээгдэхүүнүүдийг цэвэр хүйтэн усанд угаана. Манжинг хальслана.
-

Салатыг идэхэд хялбар амттай болгохын тулд танд ногоо үрэгч хэрэгтэй.
-

Ингээд алитыг ногоо үрэгчинд үрнэ.
-

Лууванг мөн адил үрж жижиглэнэ.
-

Түүхий хүрэн манжинг мөн үрж жижиглээд алим, луувантай хольж хийнэ.
-

Ингээд сайтар хутгаад л шууд идэхэд бэлэн боллоо. Ямар ч амтлагч, давс хэрэггүй шүү. Уг салатыг дангаар нь идэхэд таны цусны эргэлт сайжирч, зүрх судасны өвчнөөс сэргийлж, даралтыг тогтворжуулна.
-

Харин одоо хүрэн манжинг хэрхэн амтлаж салат хийх аргыг хүргэе. Хүрэн манжинг угаагаад хальслахгүйгээр гаднаас нь сайтар тослож, давс цацаад шарах шүүгээнд 220С хэмд 40 минут шарна.
-

Үүний дараа шарах шүүгээнээс гаргаж 15 минут хөргөсний дараа хальсыг гараараа хуулж аваарай. Сайтар шарагдсан тул хальс хүрэх төдийд л өөрөө ховхроод унана.
-

Салатанд хийх хэмжээгээрээ хэрчинэ.
-

Салатыг амтлахын тулд энгийн нэг майноз хэрэглэхийн оронд 1 хоолны халбага зөгийн бал, 2 цайны халбага гич, 1 цайны халбага нимбэгний шүүс, 2 цайны халбага уксус, 1 цайны халбага гоньд хийгээд сайтар холино. Үүний дараа 1/2 цайны аяга оливын тос, давс, перцийг өөрөө тохируулан амтлаж хийгээд сайтар холиорой.
-

Ингээд амтлагч дрессийг салат навч эсвэл байцаатай холино.
-
12

Хүрэн манжин, сырыг хийж холиод таны амтат салат бэлэн боллоо.

