Сүүтэй коктейль хэрхэн хийх вэ?
Энэ сайхан амралтын өдрийн мэндийг хүргэе. Манай сайт долоо хоног болгоны амралтын өдөр та бүхэндээ хэрэг
болох болов уу гээд амттан, хоол хийх жор оруулаж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр бид сүүтэй коктейль хэрхэн хийх талаар та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ. Хэрвээ танд таалагдвал өөрийн жорондоо хадгалаад аваарай!
Мөхөөлдсийг илүү сонирхолтой бөгөөд амттай хийх хэд хэдэн арга байдаг. Тэдгээрийн нэг бол аягатай зайрмаг болон сүүтэй коктейль юм. Сүүтэй коктейль нь аягатай зайрмагыг бодвол илүү амттай бөгөөд орц ихтэй, бас уух юмны нэг төрөл билээ. Тэгвэл сүүтэй коктейль хийх хамгийн шалгарсан орц бол мэдээж хэрэг мөхөөлдөс, сүү хоёр юм. Өнөөдөр бид "National Dessert Month"-ийн алдартай хэдэн коктейлний орц найрлагыг танилцуулах гэж байна. Ингээд холигчоо аваад сэгсэрцгээе бүсгүйчүүдээ!
1. Төгс сүүтэй коктейлийг хэрхэн хийх вэ?
Нэрс, жигнэмэгтэй сүүтэй коктейл – Эхлээд холигчиндоо зайрмагаа хийгээд, дээрээс нь сүүгээ хийж холино. Дараа нь өөрийн дуртай печень, мөн мэдээж нэрсээ хийж холигчоо ахин ажиллуулна. Аяганд хийснийхээ дараа зүсэм жимс, сүүн крем зэргээр өнгө нэмж хэрэглээрэй.
2. “Jumpin" Monkey” хэмээх коктейль
Орц нь: гүйцэт боловсорсон 2 ширхэг банана хэрчээд хөлдөөнө. Дараа нь 60 грамм хөргөсөн кофе, хагас аяга иогурт, 180 грам сүү (шаардлагатай бол нэмж болно), 1 хоолны халбага нунтаг какао, 1 хоолны халбага зөгийн бал орно.
Бүгдийг холиж хийгээд, холигчоо хамгийн хүчтэй дээр нь тавиад сайн холино. Амсаж үзээд
3. "Mango Lassi" – коктейль
Орц нь: 1 хэрчим манго, ¾ аяга хүйтэн сүү, 3 халбага энгийн иогурт, 3 халбага зөгийн бал, 1 чимх давс, 1 аяга үйрсэн мөс, 1 ширхэг гаа зэрэг орно.