Үзэсгэлэнтэй дур булаам хатагтай байх зарчмууд

2015 оны 1 сарын 06
  1. Идэвхтэй , бүтээлч бай. Өөрийгөө сайн энергээр цэнэглэ. Чи  хүмүүсийг гэрэлтүүлэх болно.
  2. Сул дорой байдлыг март, өөрийнхөө давуу чанарын талаар бодож бай.
  3. Өөртөө тохирсон үнэртэнг ол.  Хүмүүс сайхан үнэрт өөрийн эрхгүй татагддаг байна
  4. Хүн бүрийн сэтгэлд нийцэх гэж бүү хичээ! Энэ бол боломжгүй зүйл.
  5. Хүмүүст итгэ.
  6. Гайхамшигт итгэ. Тэр чамд тохиолдох болно.
  7. Өөртөө итгэж зөн совингоо сонсоорой, өөрийнхөө зөв гэж бодсоныг хий.
  8. Хэзээ ч битгий оройт. Бусад хүмүүсийн цагийг хүндэтгэ.
  9. Өглөө бүр толинд харж өөрийгөө инээдээрээ “шагна” . Энэ чамд тааламжтай санагдана.
  10. Хэзээ ч бүү худал ярь, энэ нь чамайг таагүй байдалд оруулах болно.
  11. Чин сэтгэлээсээ хандсан зүйлдээ тэр хэвээрээ л  бай.
  12. Виног ганц хоёроос илүү хундага ууж, хэтрүүлэх хэрэггүй. Амандаа янжуур зууж, ууж суугаа охид сайхан харагдахгүй нь лавтай.
  13. Хүмүүсийг муулж ярих хэрэггүй. Ялангуяа тэдний араар муулах нь дэмий зүйл юм.
  14. Чамайг хайрлаж буй хүмүүст хайраа харамгүйгээр “хайртай” хэмээн хэлж бай.
  15. Хүнтэй ярилцахдаа нүдлүү нь харж байгаарай.
  16. Хүмүүсийг чин сэтгэлээсээ магт.
  17. Өөрийнхөө хошин шогийн мэдрэмжийг хөгжүүл. Өөртөө инээх цаг гаргаж бай.
  18. Нэг хөмсөгөө “өргөх”-д суралц. Ингэх нь залууст таалагддаг.
  19. Сайн найз бай. Хүмүүс найзын чинь талаар тааламжгүй зүйл ярихыг бүү зөвшөөр.
  20. Өөрийгөө хайрла, бас өөрийнхөө биеийг “гамна”
  21. Үргэлж эелдэг бай, автобусанд чиний гутлан дээр гишгэсэн  хүнд ч гэсэн эелдгээр хандаарай.
  22. Өөрийнхөө стилийг олж тодорхойл. Өөртөө тааламжтай, сонирхсон хувцасаа өмс.
  23. Суралцахаа бүү зогсоо, өөрийнхөө чадваруудыг сайжруулж авъяасаа хөгжүүл.
  24. Орой унтахаар хэвтэхдээ сайхан зүйлсийн талаар бодоод унт. Өглөө сэрэхэд энэ эерэг хандлага чамд мэдрэгдэх болно.
  25. Хөлийнхөө хумсыг ч мөн янзалж байгаарай. Өвөл хэн ч харахгүй юм чинь гээд орхих хэрэггүй.
  26. Спортоор хичээллэ. Жишээ нь бүжиг, иого, эсвэл алхах, гүйх гээд л.
  27. Зөрчилдөөн, маргаанаас зайлсхий, аль болох амар амгалан байхыг хичээ.
  28. Жаахан зүйлийн үнэ цэнийг мэдэр.
  29. Бусдыг дуурайх хэрэггүй.
  30. Илүү уншиж судал, оюун ухаанаа тэл.
  31. Хүмүүсрүү хашгичих хэрэггүй. Хатагтай нарт энэ тохирохгүй.
  32. Энгийн хэрнээ секси бай.  Улаан уруул… эсвэл….  богино юбка, задгай энгэртэй цамц, гэхдээ энэ бүгдийг нэг дор бүү өмсөөрэй.
  33. Инээмсэглэ. Дэлхий чамайг аз жаргалтай байгааг хараг!
  34. Гараа гоё байлга.
  35. Өөрийнхөө талаар хүмүүст олон юм ярих хэрэггүй. Нууцлаг байх нь сонирхолтой байдаг.
  36. Бүх хүмүүстэй  эелдэг бай.
  37. Өндөр өсгийт дээр төвөггүйхэн алхах тухай суралц.
  38. Хүмүүст хэрэгтэй зүйлийг мэдэрч бай. Боломжтой бол тусал. Энэ нь чамд аз жаргал авчрах болно.
  39. Эрсдэлийн үед санаачлагыг гартаа ав. Амьдрал чамайг шагнах болно.
  40. Өөрийнхөө цагийг үнэл. Цагийг бүү дэмий үр, энэ мөч чамд дахиж ирэхгүй шүү дээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15160
0 эможи
keyboard_arrow_up