Хол байгаа хосуудад зориулсан бяцхан зөвлөгөө
2015 оны 2 сарын 08
Та хайртаасаа хол байдаг уу. Тэгвэл хэрхэн харилцаагаа бат бэх байлгах талаар дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай.
- Тодорхой харилцдаг цагтай бол- Нэг нэгнээсээ хол байгаа мөчөөс эхлэн та 2 харилцаандаа өндөр ач холбогдол өгөх хэрэгтэй. Энэ бол хол байгаа хосуудад өгөх хамгийн гол зөвлөгөөнүүдийн нэг бөгөөд та хоёрын харилцааг улам цэцэглүүлхэд тусална.
Хэрвээ боломжтой бол та хоёр өдрийн турш мессежээр харилцаж болох ба утсаар яривал илүү өгөөжтэй байна шүү. Мэдээлэл технологи хөгжсөн өнөө үед веб камер болон Skype ашиглах нь та хайртыгаа хажуудаа байгаа юм шиг мэдрэх сайхан боломж юм.
- Гэнэтийн бэлэг барих – Удаан уулзаагүй удсан байгаа болохоор нэгэндээ гэнэтийн бэлэг баривал маш том surprise байх болно. Сард нэг удаа ч юмуу хайртынхаа дуртай зүйлсийг гэнэтийн бэлэг болгон явуулах нь таны хайртад маш их таалагдах болно гэдэгт итгэлтэй байна.
- Сэтгэл хөдлөлөө барих хэрэггүй- Хэрвээ чи ганцаардаж, хайртыгаа санасан бол түүндээ шууд хэлж байгаарай. Хэрвээ үүнийгээ хайртдаа хэлэхгүй бол тэр чамайг ойлгохгүй, юу хүсэж байгааг чинь ойлгохгүй, үл ойлголцол үүсч болох юм.
- Ойлголцол- Нэг нэгнийгээ ойлгож , аливаад хүлээцтэй хандах нь үерхлийг бат бэх удаан байлгах чухал зүйл гэдгийг санаарай . Хайрт тань өдөржин ажилтай эсвэл хичээлтэй байснаас таны дуудлагыг аваагүй эсвэл хальт тантай яриа өрнүүлээд өнгөрсөн байж болно. Харин чи үүнийг нь зөвөөр ойлгож хүлээж авах нь чухал юм.
- Хүчин чармайлтыг үнэлэх- Харилцаагаа эрүүл байлгах нэг зүйл бол та хоёроос хэн хэнээс нь хүчин чармайлтыг шаардана. Чиний гаргасан хүчин чармайлтыг тэр сайшаан үнэлж талархах бөгөөд түүнийг аз жаргалтай болгоно.
- Хамтрагчаа илүү их судлах – Хэрэв та хоёр нэг нэгнийгээ сайн таньж амжилгүй “хол” байгаа бол түүний талаар илүү ихийг судлаасай гэж хэлмээр байна.
- Нэг нэгэндээ цаг гаргах - Хэдий хол байгаа боловч дунд нь уулзалт “хийх ” нь харилцааг илүү бат бэх болгоно. Болж өгвөл 3 сар болоод уулзаж байвал зүгээр.
- Итгэлцлийг би болго- Итгэлцэл бол та хоёрын харилцааны амин чухал сүнс нь билээ. Найз залуу тань таныг хэнтэй найзалж нөхөрлөдөг, найзын хүрээллийг чинь мэддэг байх хэрэгтэй. Ялангуяа эрэгтэй найзуудыг чинь мэддэг байх хэрэгтэй шүү. Энэ нь сүүлд гарах буруу ойлголтоос сэргийлнэ.Чи ч бас түүний эмэгтэй найзууд болон найзуудыг нь мэддэг байх хэрэгтэй юм.
- Нэг өдөр таг болох – Та хайртруугаа холбоо барихгүй нэг л өдөр “тэсээд” үзээрэй. Энэ байдал нь хоёрын харилцааны үнэ цэнийг хоёуланд чинь улам их мэдрүүлэх болно.
- Ирээдүйгээ төлөвлөх- Ирээдүйгээ төлөвлөсөн зорилготой байх нь цаашдын харилцааг улам бат бэх болгоход тусална. Хамтдаа “нэг зүг рүү” харах нь хол байгаа хосуудад хамгийн чухал зүйл юм шүү. Ингээд чамд амжилт хүсье!
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
15159
0 эможи