Жолооч нараа мөстсөн замаар хэрхэн уруудах вэ?
2015 оны 1 сарын 06
Уруудахадаа арааг салгахгүйгээр тоормозлох, хурдны хайрцгийг тохиромжтой араанд хүндрүүлэн явна гэж жолооны курст заадаг ерөнхий дүрэм байдаг. Тэгвэл орчин үед уруудахад туслах автомат системүүд бий болж байгаа ч ерөнхий зарчим нь дээрхи дүрэмд тулгуурласан байдаг бөгөөд аль болох жолоочоос хамаарахгүйгээр тохируулахыг оролдож байгаа юм.
- Таны автомашин механик кроптой ABS тоормозны системгүй эсвэл ажиллахгүй үед таны ур чадвар мэдрэмжээс бүх зүйл шалтгаална. Халтиргаатай замд уруудахдаа замын налуугаас хамааран тохиромжтой хурдыг сонгоно. Тэгэхдээ та машиндаа ямар дугуйтай эсэхээ бодох хэрэгтэй. Зуны эсвэл 4 улиралын дугуйтай бол бага хурдтайгаар тохирсон араанд хийж тоормозыг товших маягаар зөөлөн гишгэж хурдыг сааруулна. Өвлийн зөөлөн хээтэй дугуйтай бол танд жолоодоход арай хялбар байна. Огцом гишгэх юм бол дугуй эргэхээ больж замын хажууруу чарга мэт гулган орно. Алсуур уруу бол 3 араа, огцом уруу бол 1, 2 р араанд хийх хэрэгтэй. Таны машин урд хөтлөгчтэй бол хурдтай явж байгаад гэнэт хүндрүүлэх нь хальтаргаатай замд шарвалт үүсгэх аюултай. Хойд дугуйгаар хөтөлдөг бол шарвах нь харьцангуй бага байна. 4 дугуйгаар хөтөлдөг бол таны машин аль тэнхлэгтээ илүү эргэлтээ хуваарилдаг вэ гэдгийг мэдэж байхад илүүдэхгүй. Хэрэв урдаа дийлэнх хүчээ хуваарилдаг бол урд хөтлөгчтэй машинтай бараг л адил гэсэн үг.
- Таны машин механик кроптой ABS системтэй бол тоормозыг зөөлөн товших ажлаас чөлөөлөгдөнө. Огцом гишгэсэн үед ABS ажиллаж дугуйг түгжихгүй тул та жолоогоо залахыг хичээх хэрэгтэй. Хэдий ABS байгаа ч тодорхой хязгаарт үйлчлэх бөгөөд анхаарал болгоомжоо сулруулах хэрэггүй.
- Таны машин O/D товчлуур бүхий 4 шатлалтай автомат кроптой бол товчлуурыг дарснаар 3-р араанд шилжүүлж байгаа бөгөөд хянах самбарт O/D off гэсэн анхааруулах шар гэрэл асна. Энэ нь араа 3 араанд орж байгааг заана. Ахин илүү хүндрүүлэх шаардлагатай бол 2 , 1 эсвэл L гэх мэтээр хүндрүүлнэ. Гэхдээ товчлуур дарах энэ үйлдлийг ойролцоогоор 40 кмц-аас илүү хурдтай явж байгаа үед хийх хэрэгтэй. Түүнээс доош хурдтай явж байвал шууд 2 араанд хийх нь зөв. Сүүлийн үеийн автомашинууд ихэвчлэн ABS-тэй тул тоормозны хувьд 2-р хэсэгт заасны дагуу ашиглана.
- Сүүлийн үеийн автомашины кропны шатлал нэмэгдэж 5-8 шатлалтай болж байгаа нь араа бүрийг тоон хуваариар үзүүлэх нь зай талбай эзлэхээс өгсүүлээд түвэг ихтэй болж байгаа болохоор sport горим гэх нэмэх хасах тэмдэг бүхий шилжүүлгийг ашиглаж байгаа. Харин шаталсан зам бүхий араа солигч нь 5 араатай кропонд элбэг бөгөөд түүнээс дээш араатай тохиолдолд спорт горимтой болдог. Арааг хүндрүүлэхдээ хасах талруу нь шатлан хүндрүүлж явах ба уламжлалт 1, 2-р арааг сонгох нь хамгийн үр дүнтэй боловч жолооч өөрөө мэдрэх нь чухал бөгөөд тухайн араанд хийхэд хурд нэмэгдэж байвал дараагийн хүндрүүлсэн араанд шилжүүлэх зарчмаар явна.
- Хэрэв таны автомашин VSC байсан ч уруудах үед хөдөлгүүрийн зүтгэх хүч шаардлагагүй болон тоормоз гишгэж эхэлснээр ABS таны машины тогтворжилтыг хангаж байгаа юм. VSC систем нь өөрөө TRC, ABS системийн ажиллагааг зохицуулж байдаг ба өгсүүр хальтиргаатай замд зүтгэх хүч хуваарилах болон TRC-ийн үүрэг их болох жишээтэй. Иймээс 4-р хэсэгт гарсны дагуу жолоодох хэрэгтэй.
- DAC буюу уруудахад туслах системтэй бол та түүнийг ашиглах хэрэгтэй. Энэ систем таны өмнөөс арааг сонгох, тоормоз гишгэх үйлдлийг гүйцэтгэнэ. Гэхдээ энэ нь маш бага буюу ойролцоогоор 3,8-6,4 кмц –ийн ягаад ч тогхурдтай үед уруудахад зориулагдан бүтээгдсэн. Тэр болтол автомашин таны удирдлагад байх бөгөөд өмнөх хэсгүүдэд зөвлөсний дагуу жолоодоорой.
- Мөн элс, шороо цацах гэх мэт боломжтой аргуудаа уруудахаасаа өмнө хэрэглэх хэрэгтэй. Боломжтой бол гулгаанаас хамгаалах гинж, шүршдэг бодис гэх мэтийг машиндаа байлгахад илүүдэхгүй. Өгсөж ирж байгаа машин байвал түүнийг явсны дараа уруудах, уулын замд замын дээд талаа барьж явах хэрэгтэй. Яагаад ч тогтохооргүй уруу газар байвал явсны хэрэггүй.
- Эцэст нь маш бага хурдтайгаар (5кмц) хальтиргаатай уруу газар явах эсвэл зогсох үед арааг салгавал тоормозлоход илүү хялбар байдаг. Ялангуяа автомат кроптой машин нь энэ үед урагш зүтгээд байдаг. Гараашийн уруу замаар гулгаатай үед орох үед тоормоз гишгээд байхад зүтгээд байгаа нь танд илүү мэдэгдэх ба салгаснаар зөөлөн орох, түргэн зогсоход нэмэртэй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
15156
0 эможи