Сарын найз ирсэн үед зайлс хийх хүнс

2015 оны 1 сарын 05

Сарын найз ирсэн үед зайлс хийх хүнс

Биений юм ирсэн үед аль болох зайлсхийх ёстой хэд хэдэн төрлийн хүнснээс татгалзах хэрэгтэй байдаг аж. Ингэснээр сарын тэмдгийн явцад ямар нэг өөрчлөлт орохгүй, хэвийн үргэлжилнэ.

Хүйтэн хоол хүнс, мөстэй ундаа
Хүйтэн хүнс нь хоол боловсруулах тогтолцоонд төдийгүй цусны эргэлтэд саад болдог тул сарын тэмдгийн хэмжээ багасах юмуу өвдөлттэй ирэх шалтгаан болно. Гадаа халуун байлаа ч мөстэй ундаа биш бүлээсгэсэн ус уугаарай. Мөн сэрүүцүүлэх чанартай гаатай ундаа, гаатай чихэр, мөхөөлдөс зэргийг идэх хэрэггүй юм.

Халуун ногоотой болон исгэлэн хоол хүнс
Энэ төрлийн хоолнууд шингэц муутай. Харин сарын тэмдгийн үед хоол боловсруулах тогтолцооны үйл ажиллагаа мууддаг тул хүн амархан боловсорч, шимэгддэг хоол хүнс хэрэглэсэн нь дээр юм. Халуун ногоо, шарсан хуурсан юм ихтэй хоол нь цус их хэмжээгээр алдах шалтгаан болно.

Алкоголь, каффейнтай унд
Каффейн нь шоколад, кофенд агуулагддаг. Алкоголь болон каффейнтэй унд хүнс нь шээс ялгаруулалтыг ихэсгэж, таны бие дэх шингэний хэмжээг багасгаснаар сарын тэмдэг өвдөлттэй ирэх шалтгаан болно.

Чихэрлэг хүнс
Цусан дахь сахарын хэмжээ огцом өөрчлөгдөхөд улмаар сэтгэл санаа тогтворгуй болох шалтгаан болдог. Үүний оронд паста, будаа, шош, амуу будаа гэх мэт нүүрс ус хэрэглэхийг зөвлөж байна.

Давс
Сарын тэмдгийн үед эстрогений түвшин өөрчлөгдөх тул усан хаван үүсдэг. Үүний улмаас хөх хатуурч чангарах, гэдэс томбойх, толгой өвдөх зэрэг шинж илэрнэ. Давс энэхүү хаванг ихэсгэндэг учир нэг өдрийн давсны хэрэглээгээ багасгахыг зөвлөе. Нөөшилсөн бүтээгдэхүүн, түргэн хоол зэрэг нь давс ихээр агуулдаг.

Та эдгээр төрлийн хүнснээс аль болох хол байж, үнэхээр идмээр санагдаад байвал наанадаж хэтрүүлж болохгүй гэдгийг санах хэрэгтэй. Тэгвэл та хүндхэн өдрүүдээ ямар нэг өвдөлт, зовиур, санаа зовох зүйлгүйгээр өнгөрүүлж болох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15071
0 эможи
keyboard_arrow_up