Хоолны хордлогод гэрийн нөхцөлд түргэн тусламж үзүүлж болно

2015 оны 1 сарын 04

Өдөр тутмын амьдралд, хэрвээ хүнсний зүйлд хордоод эмнэлэгт очиж амжихгүй бол гэртээ буюу эмнэлэгт хүргүүлж яваа зам зуураа ч түргэн тусламж үзүүлж болох юм. Тухайлбал, доорхи аргуудаар хордлогыг тайлж болно.

    1. Бөөлжүүлэх арга: Хоолны хордлого авсан үед, 1—2 цагийн дотор 20 грамм давсыг 100 миллилитр бүлээн усанд уусгаад ууна, хэрэв бөөлжиж гаргаж чадахгүй бол ийм усаа дахиад илүү хэд удаа ууж болно, бас 50 грамм түүхий цагаан гааг нүдээд 200 миллилитр бүлээн усанд дэвтээгээд ууж болно, үүнээс гадна, савх ч юм уу хуруугаараа хэлээ дарж хоолойдоо сэдэлт өгч бөөлжихөө түргэтгэж болох юм.

    2. Чацга алдуулах арга: Хоолны хордлого аваад 2 цаг илүү болсон ч хордсон хүний ухаан санаа нь хэвийн байвал, чацга алдуулах эм уулгаж, хоолны хорыг нэн даруй гадагшлуулахад нь тус дөхөм үзүүлж болох юм. Үүнээс гадна, 30 грамм түүхий гишүүнийг нэг удаад чанаж уух юм уу 10 грамм тугалвар навчийг цайтай хандлаад ууж ч болно.

    3. Хор тайлах арга: Чанараа алдсан загас, сам хорхой зэрэг далайн гаралтай хүнсний зүйлээс хордлого авсан байвал, 100 миллилитр хоолны цуун дээрээ 200 миллилитр ус хийж шингэрүүлээд ууж болно, хэрвээ чанараа алдсан ундаа уусан айвал, хамгийн сайн нь үнээний сүү юм уу бусад уураг элбэгтэй ундаа ууж болох юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14985
0 эможи
keyboard_arrow_up