20 хоногт 20 кг тураах орос дэглэм
Оросын “Супер похудение” буюу “Гайхамшигт туралт” сэтгүүлд итгэмээргүй нэгэн дэглэм нийтлэгджээ. Энэ нь 20 хоногт 20 кг хасах тусгай жор юм. Энэхүү хоолны дэглэмийн дараа өөрийн жингээс 20-оор бага тоог харах гайхалтай үр дүнг бид амлаж байна. Ердөө гуравхан долоо хоногийн дотор. Гайхалтай биш гэж үү.
Та долоо хоног бүр 5-7 кг хасах боломж байна. Эрүүл мэндийн ямар нэг асуудал гарахгүйгээс гадна маш хурдан хугацаанд жингээ хасахад тань тусалья.
Дэглэмийн дүрэм амархан. Та ходоодныхоо хэмжээг дэглэмийн дараа 20 хувиар бууруулсан байх болно. Өөрөөр хэлбэл, өдөр тутмын хоолны дуршлыг өөрчилж, өдөрт хэрэглэж буй хоол хүнсний хэмжээг аль болох бууруулах болно. Магадгүй эргэж таргалах уу гэж үү. 20 хоногийн зөв хооллолтын дараа хамаа замбараагүй байдалдаа эргэж орох нь юу л бол. Энгийнээр ойлгомжтойгоор тайлбарлавал 20 кг турах хоолны дэглэмд хамгийн бага калоритай хэрнээ хамгийн их шим тэжээл, амин дэм, эрдэс бодисоор баялаг хүнс орсон байгаа. Та өдөрт иддэг гурван хоолныхоо нэгийг орхих хэрэгтэй болно. Ингэснээр таны өөхний хооллолтыг зогсоож, туралтыг хурдасгах тэнцвэртэй хоолны төлөвлөгөө ч гэж нэрлэж болох юм.