Шинэ жилийн үдэш өөртөө өгөх амлалтууд
2014 оны 12 сарын 31
Маргааш шөнө дунд гэхэд бид адал явдал, гэнэтийн зүйлсээр дүүрэн байсан хуучин оноо үдэн мордуулах гэж байна. Ирэх цагийн дууг эгшиглүүлсээр 2015 он гэрийн тань хойморт залрахаар яарч байна. Хаалга тогшин буй шинэ он биднээс ямар амлалт хүлээх бол гэж гэнэт бодов.
Бидний амласан амлалтыг хэрхэн биелэхийг ганц өдрийн дараа айлсан буух шинэхэн он тэсэн ядан хүлээж байгаа ч юм шиг. Ийм л болохоор өөрөө өөртөө удтал мартагнуулсан амлалтуудаа өгвөл яасан юм бэ. Түүндээ хүрнэ гэсэн зорилго тавьж, ид шид, хүсэл мөрөөдлөөр дүүрэн шинэ ондоо биелэхийн ерөөл тавин угтацгаая.
Миний хувьд дараахь амлалтуудыг өөртөө өгнө:
-Төрөхөөс өмнөх жиндээ заавал буцаж орох
-Илүү сайн гэрийн эзэгтэй болох
-2-3 төрлийн шинэ хоол хийж сурсан байх
-Хүүхдүүдийнхээ сэтгэлийг сонсч чаддаг сайн ээж болох
-Гэртээ шинэ тавилга худалдаж авах
-Гэртээ хүүхдээ харах хугацаандаа мөнгө олж болох боломжийн ажил судлах /Гэрээсээ хийж болохуйц/
-Нөхөртэйгөө зөвшилцөж гэр бүлийн хадгаламжтай болох
-Хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлэх
-Нөхөр, үр хүүхэддээ цаг зав гаргаж чаддаг болох
Миний хувьд эдгээр амлалтуудыг өөртөө өгнө. Үүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө бүх чадлаараа хичээнэ гэсэн бодолтой байгаа. Угаасаа хүн өөрөө л хичээхгүй бол бидний төлөө хэн ч хичээхгүй шүү дээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
14931
2 эможи