Хүзүүний ороолтыг хэрхэн зүүснээр нь хүнийг мэдэж болдог

2014 оны 12 сарын 30
Хүнийг хараад шинжих аргууд маш олон байдаг. Гадаад төрх, хувцаслалт зэргийг нь хараад л тухайн хүн ямар хүн бэ гэдгийг амархан мэдэх боломжтой байдгаас энэ удаад хүзүүний ороолт, алчуур зэргийг хэрхэн зүүдгээс нь хүнийг таньж болох аргыг хүргэж байна.
 
Нэг үзүүрийг нь урагш, нөгөөг хойш унжуулдаг бол: Голдуу уран бүтээлч хүмүүс ингэж ороодог. Өвчин тусах нь тун бага. Шүтэн биширсэн эмэгтэйгээ эзэмдэхийн тулд юуг ч хийхэд бэлэн жолоогүй хүсэлтэй амрагууд байдаг. Эдгээрээс харахад хувцаслах, тэр тусмаа хүзүүний ороолтоо хэрхэн зүүх нь хувь хүний зан авир эрүүл мэндтэй холбоотой нь харагдаж байна.

Хоёр үзүүрийг нь цээж рүүгээ унжуулдаг бол: Тэд ажил хэрэгтээ эмх журамтай байхыг эрхэмлэдэг. Хамрын ханиад томуу зэрэг “өвлийн” өвчинд амархан өртдөг. Өмгөөлөгчид том үйлдвэрийн ажилтнууд, бизнесменүүд ингэж зүүх дуртай аж.

Хоёр үзүүрийг нь нуруу руугаа унжуулдаг бол: Их төлөв архаг тамхичид байх магадлал ихтэй. Элэг ходоодны өвчинд өртөмтгий хөгширмөгц үе мөчний өвчтэй болдог. Ажилдаа идэвхтэй, эхэлсэн юмаа дуустал нь, ноцолддог, эмх журамд тун дуртай хүмүүс байдаг.

Хүзүүгээ тойрон ороодог бол: Хурц сэтгэгдэл төрөх аливаа юманд дуртай, дэврүүн сэтгэлтэй хүмүүс байдаг. Цаг агаарын өөрчлөлтөд тун их мэдрэмтгий, толгой болон уушиг өвдөх нь олонтаа. Тэд хоол ундаа өөрсдөө бэлдэх хоббитой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14872
0 эможи
keyboard_arrow_up