Эмэгтэй хүнийг гурван төрөлд хуваадаг
Нэг: УХААНТАЙ ЭМЭГТЭЙ. Энэ төрлийн бүсгүйчүүд ихэвчлэн сайхан сэтгэлтэй, аливаад хүлээцтэй ханддаг, хүнтэй хүн гэдэг үүднээс харьцаж ханддаг, шударга, зарчимч зантай байдаг. Ямар нэгэн асуудал бэрхшээл тулгарахад олон талаас нь тунгаан бодож байж шийдвэр гаргадаг.
Тэдний нэг онцлог бол ямар ч маргаан зөрчилдөөнөөс амархан гарч чаддаг, бусадтай амархан хэл амаа ололцдог, өөрийгөө бусдад ойлгуулж чаддаг шигээ бусдыг бас ойлгож чаддаг, байж боломгүй зүйлийг тэвчиж чаддаг хэрнээ энгийн жижиг зүйлийг тэвчиж чаддаггүй байх жишээтэй.
Ухаалаг эмэгтэйчүүдээс эрчүүд айж, шантрах явдал бий. Энэ бол хамгийн тэнэг хэрэг юм. Харин ч эсрэгээрээ тэдгээр эмэгтэйчүүдээс суралцаж, тэднийг хүндэлж, хайрлаж явах хэрэгтэй. Үнэндээ бодит амьдрал дээр ийм эмэгтэйчүүд ховорхон байдаг.
Хоёр: ЭД МӨНГӨНИЙ СОНИРХОЛТОЙ ЭМЭГТЭЙ. Энэ төрлийн бүсгүйчүүд өөрийн хэрэгцээгээ хангахын тулд юу ч хийхээс буцдаггүй. Хувийн ашиг сонирхол бол тэдний хувьд №1 гэж хэлж болно. Амьдрал дээр эдгээр бүсгүйчүүдийг ойлгоход хэцүү. Ямар нэгэн юмаар дутагдаж гачигдвал тайван сууж чадахаа байж, хажуудах хүнээсээ ямар нэгэн юм хүсч шалж байдаг. Ямар хүнтэй яаж харьцахаа сайн мэддэг. Өөрт нь ашиггүй л бол харьцаагаа таслахад бэлэн байдаг төдийгүй хэн нэгнийг гомдоохоосоо санаа нь зовдоггүй. Тэд амьдралаа зохиохдоо хайр сэтгэл гэхээсээ илүүтэйгээр хөрөнгө мөнгийг нь харж сонголтоо хийдэг. Энэ нь тэдний гэм биш зан байдаг.
Гурав: ТАЧААНГУЙ ЭМЭГТЭЙ. Эдгээр эмэгтэйчүүдийг барьж тогтооход хэцүү. Нэн ялангуяа ор дэрний ажил дээр хэнийг ч өмнөө сөхрүүлж мэднэ. Гэхдээ тэд энэ шигээ амьдрал дээр нөхөртөө үнэнч байж чаддаггүй. Хэрэв эр нөхөр нь түүнийг хангаж чадахгүй бол өөр хэн нэгэн хүнтэй учир ургуулахад ч бэлэн байдаг. Айл гэрийн сайн эзэгтэй, халамжтай хань байхаасаа илүүтэйгээр гойд сайн амраг байж чаддаг. Түүнчлэн дотуур хувцас тэдний хобби гэж хэлж болно. Хурц тод өнгөнд илүү сонирхолтой байдаг.