ШИЛДЭГ ЗӨВЛӨГӨӨ: Том гутал өмсөхөөс бүү ай
Хүйтэн орны хүмүүст хандан Танай хотод хасах 20-30 градус хүртэл хүйтэрдэг үү. Тэгвэл хамгийн хүйтэндээ 10 градус хүрдэг орны хүмүүсийн хувцаслалтыг дууриах хэрэг огт байхгүй. Дасгах гэж хичээх ч хэрэггүй гэж загварын акулууд сануулж байна. Хувцас гэдэг юун түрүүнд таны хэрэгцээ байж харин түүний дараа харагдах байдлаасаа нөлөө үзүүлэх ёстой аж ээ.
Дэлхийн загварын чиг хандлагыг даган цамц, өмдний загварууд хувьсан өөрчлөгдөж болно. Гэхдээ цаг агаарын загвар зохион бүтээгчид хэзээ ч өөрчилж чадахгүй хэмээн алдарт загвар өмсөгч Кара Делев хэлсэн удаатай.
Манайх шиг эрс тэс уур амьсгалтай жавар тачигнасан өвлийн нөхцөлд сайхан харагдаж, дулаахан хувцаслана гэдэг тийм ч амар биш.
Гутал арчилгаа:
1.Гуталны үдээсийг сэмрэх, хөврөхөөс сэргийлж үдээсний үзүүрийг шинэ үед нь өнгөгүй хумсны будгаар буд. Ингэвэл үдээсний үзүүр хэлбэржиж, хөвөрч сэмрэхгүй байх болно.
2. Давуун болон элгэн гутал дээр тогтсон толбыг хүнсний содын тусламжтайгаар арилах боломжтой.
3. Хар бор арьсан гутлыг өнгө оруулахын тулд лемоны шүүс ашиглаж болно. Шүүсийг гутлан дээрээ дусааж даавуун алчуураар үрвэл арьсан гутлын уг өнгө сэргэнэ.
4.Хүнсэнд хэрэглэдэг давсыг гуталны эвгүй үнэрийг дарахад хэрэглэдэг байна. гутлаа цэвэрлэсний дараа, нэг атга давс хийж нэг өдөр байлгавал эвгүй үнэр арилдаг.
5.Гутлыг амархан тоос шороо болохоос сэргийлж үс өнгө оруулж хэлбэрээ алдахаас сэргийлэхэд хэрэглэдэг цацагч, тавилга өнгөлөгч зэргийг ашиглаж болох юм.
Харагдах байдал
Арьс ширээр, эсвэл цасны хамгаалалттай материалаар хийсэн овор ихтэй гутлууд эмэгтэйчүүдийн хөлийг байгаагаас нь илүү нарийн ,урт харагдуулна. Мэдээж өвлийн улирал гээд та өөрийн размераасаа хоёр, гурван хэмжээгээр том жинсэн эсвэл хөвөнтэй өмдийг том гуталтай өмсөж, түүртэх шаардлага байхгүй гэдгийг энд давхар сануулъя.
Аюулгүй
Халтиргаа гулгаатай хүйтэн өвөл бат бөх ултай, том гутал таны хамгийн сайн анд чинь болж чадна.