Дотор эрхтэн цэвэрлэх үйлчилгээтэй хүнсний ногоонууд

2014 оны 12 сарын 25

Улаан Сонгино: Ходоод гэдэс, бодисын солилцооны хямрал, амин дэм дутагдахад сарын турш хоолны өмнө сонгины шvvс юмуу нухашыг хоолны халбагаар нэг идээд байвал эмчлэгдэнэ.

Өргөст хэмх: Өргөст хэмх шээсний сүвийг цэвэрлэх vvрэгтэй. Єргєст хэмхэнд агуулагдаж байгаа луувангийн эд, өргөст хэмхний хvчил зэрэг нь уушги, ходоод, элгэнд тусалж хорыг гадагшлуулдаг.

Могой төмс: Гэдэс, ходоод, цусны нэрт цэвэрлэгч юм. Гэдэсний хананд наалдсан хорт бодисыг ялгаруулан гаргаж чаддаг.

Хар мөөг: Хар мөөг нь хоол боловсруулах системийн бохир зvйлийг арилгаж, цусыг тунгалагжуулна.

Далайн байцаа: Далайн байцаа нь цусны цагаан бөөм олшрох євчнєєс сэргийлдэг.

Байцаа: Цөс болон гэдэс ходоодыг хамгийн сайн цэвэрлэгч. Ялангуяа цэвэр байцааны шөл уух нь цөс өтгөрхөөс сэргийлдэг.

Алим: Алим нь хvнсний зvйл гэдсэнд тогтохоос сэргийлнэ.

Интоор: Гэдсэн дэх хорыг тайлах чухал нөлөөтэй. Гэдэс нь хорыг маш тvргэн ялгаруулан гаргадаг боловч шингээлт муудсан vедээ хорт эдийг гэдсэнд vлдээж, хөөн гаргаж чаддаггvй.

Гvзээлзгэнэ: Гvзээлзгэнд олон зvйлийн органик бодис агуулагдаж байдаг тул ходоодыг дэмжиж, элэг, бөөрийг тамиржуулна.

Усан vзэм: Элэг, гэдэс, ходоодонд тусалж, цус нөхөх чадварыг нэмэгдvvлнэ.

Инжир жимс: Инжир жимс нь элгийг хамгаалах, хор тайлах, халууныг хөөж, гэдэсийг зөөллөж, хоол боловсруулах системд сайнаар нөлөөлдөг. /Ихэвчлэн хатаасан хэлбэрээр худалдаалагддаг. Чацарганатай төстэй жимс/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14649
0 эможи
keyboard_arrow_up