Том шигтгээтэй бөгж намхан нуруутай бүсгүйчүүдэд зохидоггүй

2014 оны 12 сарын 24

Бөгж гэдэг гоёл дан ганц гангараа төдий биш, зүүсэн хүнийхээ бодол сэтгэхүй, ааш зан, соёлын нэг хэмжүүр юм. Сэтгэл судлаачид бөгжийг ямар хуруундаа зүүснээр нь хүний зан авирыг тодорхойлж болно хэмээн үздэг байна.

Чигчий хуруу: Хамгийн богино, жижиг хуруу. Ихэвчлэн урлагийнхан энэ хуруундаа бөгж зүүх дуртай байдаг. Хэрэв урлагаас хол хөндий хүн чигчий хуруундаа бөгж зүүвэл нэлээд сонирхол татах хүн гэж бодох хэрэгтэй. Алдартай кино жүжигчин Марлен Дитрих гэхэд чигчий хуруундаа байнга бөгжтэй явдаг байжээ.

Ядам хуруу: Энэ хуруундаа бөгж зүүсэн бол мэдээж гэр бүлтэй, хууль ёсны эхнэр нөхөртэйн тэмдэг. Гэхдээ бүсгүй нь зүүн гарынхаа ядам хуруунд, харин залуу нь баруун гарынхаа ядам хуруунд бөгжтэй байвал шүү дээ. Эртний Египетэд хайр дурлалын судас ядам хуруунаас эхлээд зүрхэнд хүрдэг хэмээн үздэг байснаас ядам хуруунд хуримын бөгж зүүх ёс дэлхий дахинаа тархсан гэдэг. Мөн эртний Египетийн фараон ядам хуруундаа бөгжөө зүүдгийг түүний тойрон хүрээлэгчид даган дуурайж, улмаар ард түмэн энгийн иргэд ч бас зүүх болжээ. Эртний Ромын үед эрчүүд нь төмөр болон хүрэл бөгжөөр гангарч байж. Харин хайр дурлалаа алтан бөгжөөр баталгаажуулж ирсэн нь манай эриний lll–Vll зуунаас эхтэй гэнэ.

Дунд хуруу: Хэрэв “хөөрхөн” гэдгээ илэрхийлье гэвэл дунд хуруундаа бөгж зүүгээрэй. Дунд хуруу нь бусад хуруудаас хамгийн урт нь тул гоё сайхныг илүү илэрхийлж чаддаг гэнэ. Дунд хуруундаа бөгж зүүх дуртай хүмүүс нь боловсон соёлтой, өөрийгөө үнэлж чаддаг хүмүүс байдаг юм. Мэрилин Монро дунд хуруундаа бөгжөө зүүдэг байжээ. Долоовор хуруу: Энэ хуруунд бөгж зүүх нь эрх мэдэлтэйн илрэл. Тиймээс агуу Цезарь бөгжин дээрээ “Ирлээ, Үзлээ, Яллаа” хэмээн тамгалж бичүүлээд долоовор хуруундаа зүүдэг байжээ. Үнэт чулуун шигтгээ суулган чимэглэсэн эсвэл элдэв тэмдэг бүхий тамгатай бөгж зүүсэн бол эрх мэдэлд тэмүүлсэн өөртөө итгэлтэй, сэтгэлийн тэнхээтэй хүний авир зангийн илрэл болдог. Хэрэв ийм бөгжийг зүүн гарын долоовор хуруундаа зүүсэн бол эрх мэдлийн донтой гэж ойлгож болно. Энэ хуруундаа бөгж зүүдэг алдартнууд гэвэл Юлий Цезарь, Догшин Иван хаан, VII Ришелье Генрих бөгөөд тэд бүр хоёр гарынхаа баруун, зүүн долоовор хуруунд хоёуланд нь бөгж зүүдэг байжээ. Тэд хорон санаатай, хорлонт явдалтай удирдагчид байсныг түүх нотолдог юм. Эрхий хуруу: Энэ хуруунд бөгж зүүх нь тун ховор. Ихэвчлэн эрчүүд энэ хуруундаа бөгж зүүх дуртай. Энэ хуруунд бөгжтэй хүмүүс ямар ч үнээр хамаагүй бусдын анхаарлыг татахыг хүсдэг. Эртний грек, ромчууд эрхий хурууг эр хүний бэлгийн чадавхийг илэрхийлдэг гэж үздэг тул эрч хүчээ хамгаалах нэрийн дор эрхий хуруундаа бөгж зүүдэг байжээ. Бөгж зүүхэд анхаарах зүйлс: - Гонзгой зуйван шигтгээтэй бөгж хурууг гуалиг харагдуулдаг - Том шигтгээтэй бүдүүн бөгж нуруу намхан бүсгүйчүүдэд огт зохихгүй. - Хэт нарийхан, урт хуруутай бол бүдүүн бөгж битгий зүүгээрэй. - Даруу, нимгэн бөгж охидуудад илүү тохиромжтой - Нэг хуруунд олон бөгж зүүх нь зохимжгүй. - Том хэмжээтэй үнэт чулуун шигтгээ бүхий бөгжийг соёлтой хүмүүс өдрийн цагаар зүүдэггүй байна.
 

Бөгж гэдэг гоёл дан ганц гангараа төдий биш, зүүсэн хүнийхээ бодол сэтгэхүй, ааш зан, соёлын нэг хэмжүүр юм. Сэтгэл судлаачид бөгжийг ямар хуруундаа зүүснээр нь хүний зан авирыг тодорхойлж болно хэмээн үздэг байна. Чигчий хуруу: Хамгийн богино, жижиг хуруу. Ихэвчлэн урлагийнхан энэ хуруундаа бөгж зүүх дуртай байдаг. Хэрэв урлагаас хол хөндий хүн чигчий хуруундаа бөгж зүүвэл нэлээд сонирхол татах хүн гэж бодох хэрэгтэй. Алдартай кино жүжигчин Марлен Дитрих гэхэд чигчий хуруундаа байнга бөгжтэй явдаг байжээ. Ядам хуруу: Энэ хуруундаа бөгж зүүсэн бол мэдээж гэр бүлтэй, хууль ёсны эхнэр нөхөртэйн тэмдэг. Гэхдээ бүсгүй нь зүүн гарынхаа ядам хуруунд, харин залуу нь баруун гарынхаа ядам хуруунд бөгжтэй байвал шүү дээ. Эртний Египетэд хайр дурлалын судас ядам хуруунаас эхлээд зүрхэнд хүрдэг хэмээн үздэг байснаас ядам хуруунд хуримын бөгж зүүх ёс дэлхий дахинаа тархсан гэдэг. Мөн эртний Египетийн фараон ядам хуруундаа бөгжөө зүүдгийг түүний тойрон хүрээлэгчид даган дуурайж, улмаар ард түмэн энгийн иргэд ч бас зүүх болжээ. Эртний Ромын үед эрчүүд нь төмөр болон хүрэл бөгжөөр гангарч байж. Харин хайр дурлалаа алтан бөгжөөр баталгаажуулж ирсэн нь манай эриний lll–Vll зуунаас эхтэй гэнэ. Дунд хуруу: Хэрэв “хөөрхөн” гэдгээ илэрхийлье гэвэл дунд хуруундаа бөгж зүүгээрэй. Дунд хуруу нь бусад хуруудаас хамгийн урт нь тул гоё сайхныг илүү илэрхийлж чаддаг гэнэ. Дунд хуруундаа бөгж зүүх дуртай хүмүүс нь боловсон соёлтой, өөрийгөө үнэлж чаддаг хүмүүс байдаг юм. Мэрилин Монро дунд хуруундаа бөгжөө зүүдэг байжээ. Долоовор хуруу: Энэ хуруунд бөгж зүүх нь эрх мэдэлтэйн илрэл. Тиймээс агуу Цезарь бөгжин дээрээ “Ирлээ, Үзлээ, Яллаа” хэмээн тамгалж бичүүлээд долоовор хуруундаа зүүдэг байжээ. Үнэт чулуун шигтгээ суулган чимэглэсэн эсвэл элдэв тэмдэг бүхий тамгатай бөгж зүүсэн бол эрх мэдэлд тэмүүлсэн өөртөө итгэлтэй, сэтгэлийн тэнхээтэй хүний авир зангийн илрэл болдог. Хэрэв ийм бөгжийг зүүн гарын долоовор хуруундаа зүүсэн бол эрх мэдлийн донтой гэж ойлгож болно. Энэ хуруундаа бөгж зүүдэг алдартнууд гэвэл Юлий Цезарь, Догшин Иван хаан, VII Ришелье Генрих бөгөөд тэд бүр хоёр гарынхаа баруун, зүүн долоовор хуруунд хоёуланд нь бөгж зүүдэг байжээ. Тэд хорон санаатай, хорлонт явдалтай удирдагчид байсныг түүх нотолдог юм. Эрхий хуруу: Энэ хуруунд бөгж зүүх нь тун ховор. Ихэвчлэн эрчүүд энэ хуруундаа бөгж зүүх дуртай. Энэ хуруунд бөгжтэй хүмүүс ямар ч үнээр хамаагүй бусдын анхаарлыг татахыг хүсдэг. Эртний грек, ромчууд эрхий хурууг эр хүний бэлгийн чадавхийг илэрхийлдэг гэж үздэг тул эрч хүчээ хамгаалах нэрийн дор эрхий хуруундаа бөгж зүүдэг байжээ. Бөгж зүүхэд анхаарах зүйлс: - Гонзгой зуйван шигтгээтэй бөгж хурууг гуалиг харагдуулдаг - Том шигтгээтэй бүдүүн бөгж нуруу намхан бүсгүйчүүдэд огт зохихгүй. - Хэт нарийхан, урт хуруутай бол бүдүүн бөгж битгий зүүгээрэй. - Даруу, нимгэн бөгж охидуудад илүү тохиромжтой - Нэг хуруунд олон бөгж зүүх нь зохимжгүй. - Том хэмжээтэй үнэт чулуун шигтгээ бүхий бөгжийг соёлтой хүмүүс өдрийн цагаар зүүдэггүй байна.

Дэлгэрэнгүйг: http://miss.mn/94653.html
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14601
0 эможи
keyboard_arrow_up