Баярын ширээ чимэх амтат чихрээ өөрсдөө хийцгээе
2014 оны 12 сарын 24
Эзэгтэй та баярын ширээгээ яаж чимэглэх вэ гээд их л санаа зовинож байна уу? Хүүхдүүдэд чинь таалагдах, ширээнд өнгө зүс нэмэх 20 минутын дотор хийж болох чихэр бэлтгэх аргыг танилцуулж байна. Заавал туршиж үзээрэй, та харамсахгүй шүү.
Орц:
1. Хөөсөн чихэр (хүнсний дэлгүүрүүдэд бий. )
2. Савхан мод ( олдоц муутай байдаг болохоор би кэбаб ороодог зүйлийн модыг нь сугалаад авчихсан)
3. Чимэглэх жижиг чихрүүд ( алтжин бөмбагөрийн 1-р давхарт тортны хэрэгсэл зардаг лангуун дээр маш олон янз байгаа)
4. Шоколад ( их шоколад орохгүй учраас ALPEN GOLD байсан ч болно).
Хийх заавар:
Эхлээд шоколадаа хайлуулна. Хөөсөн чихрээ модондоо зоогоод шоколадандаа дүрээд чимэглэх чихрэндээрээ бөмбөрүүлнэ. Дараа нь хөлдөөгчиндөө хэдэн минут байлгаж болно. Ингээд л амттан бэлэн болно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
14573
0 эможи