Цалингаа хэрхэн тохиролцох вэ?

2014 оны 12 сарын 19

Цалингаа хэрхэн тохиролцох вэ?

Дуртай ажлаа хийнэ гэдэг чухал ч гэсэн цалин, урамшуулал гэдэг түүнтэй эн зэрэгцэхүйц чухал зүйл. Хүссэн ажилдаа орно гэдэг өөрөөс шалтгаалах зүйл төдийн учир илүү хялбар байдагч өөрийн хүсч буй хэмжээний цалингаа ажил олгогч эзэдтэй хэрхэн тохиролцоно гэдэг амаргүй даваа. Тэгвэл яаж хурдан албан тушаал ахиж, цалингаа нэмэгдүүлж, өөрийн хүсч буй хэмжээний цалинг авах вэ?

  • Анх орохдоо л цалингаа тохирох

Сургуулиа шинээр төгсөгчдийн хувьд ажил олгогчтойгоо цалингаа тохирохгүй орох нь их байдаг.  Судалгаагаар эрэгтэйчүүдийн 57%, эмэгтэйчүүдийн 7%  л анх орохдоо цалингаа тохиролцдог гэжээ.  Энэ бол маш бага тоон үзүүлэлт.  Шинэ төгсөгчдийн хувьд ажил олдоход хэцүү болсон энэ нийгэмд олдож л байвал ямар ч байсан яахав гэсэн үүднээс цалин, урамшуулал дээрээ нээх анхаарал тавьдаггүй.  Гэхдээ асуухаас бүү айгаарай.  Анхнаасаа л цалингаа тохироод орчихвол цаашдаа хэн хэндээ амар байх болно.

  • Цалингийн тогтсон хэмжээний талаар мэдэх

Ярилцлаганд орохынхоо өмнө таньтай ижил мэргэжилтэй өөр компаниудад ажиллаж буй хүмүүс хэдий хэмжээний цалин авч байгааг мэдээд орох хэрэгтэй.

  • Нээлттэй ярилцах

Магадгүй цалингийн талаар цухуйлгах эхний 30 секунд бага зэрэг хэцүү байх бөгөөд шүүмжлэлтэй тулгарч болох.  Тэглээ гээд ярианыхаа сэдвийг өөрчлөөд өөр юм асуугаад, ондоо сэдэврүү хазайгаад явчиж болохгүй.  Бусад зүйлийн талаар ярилцах цаг хангалттай гарах учраас мэдэхийг хүссэн зүйлийнхээ  хариултыг эхлээд авах хэрэгт

  • Өөрийнхөө талд бат зогсох

Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, ихэнх ухаалаг ажилчид зарим үед их ажил хийж гүйцэтгэснийхээ төлөөсийг авч чаддаггүй учраас толгой гудайсан явж харагддаг.  Харамсалтай нь хүн болгон энэ байдлаа илэрхийлээд байдаггүй.   Даруу зан гаргаж, төвийг барьсаар амжилтаа ч, хийсэн ажлаа ч үнэлүүлж чадахгүй үлддэг.  Хэдий хүртэл ийм байх вэ?  Та л өөрөө өөрийнхөө амжилтыг тодотгохгүй бол өөр хэн таны өмнөөс…?  Аятайхан боломж л гарвал тушаал дэвших, цалин урамшууллаа нэмүүлэх талаар удирдлагатайгаа ярилцах нь зүйтэй.

  • Зоригтой байх

Та үнэхээр чадварлаг бол одоо авч буй цалингийнхаа хэмжээг нэмүүлэх талаар асуухаас бүү айгаарай.  Эхний удаад таны энэ саналыг хүлээж авахгүй байх, эсэргүүцэлтэй тулгарах магадлал өндөр.  Тэглээ гээд шантарч болохгүй.  Харин үүний оронд ажил олгогчоос яагаад боломжгүй байгааг тодруулан асууж, ний нуугүй ярилцах хэрэгтэй.  Зориг гаргаж ярилцсан таны таван минут таны цаашдын ажлын амжилт, авч буй цалиндаа сэтгэл хангалуун байх байдлыг бүрдүүлж өгнө гэдгийг санаарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14345
0 эможи
keyboard_arrow_up