Ж.К Роулинг: “Би амьдралаа өөрийн гараар өөрчлөх болно” хэмээн эрс шийдэж байжээ

2014 оны 12 сарын 19

Ж.К.Роулинг дунд сургуульдаа ширээний цаанаас бос­доггүй, даруухан, бүрэг охин байсан аж. Тэрбээр сургуулиа төгсөөд долоон жилийн дараа нөхөртөө хаягдаж, хөл­сийг нь төлж чадахгүй болохоор байрнаасаа хөөгдөх шахаж байсан. Мөн аж­лаасаа халагдчихаад яах учраа олж ядан бяц­хан охиноо ширтэж суудаг байжээ. Харин тэрбээр багаасаа уран зохиолд сонирхолтой, дотроо ид шидийн ертөнцийг төсөөлөн бодох дуртай нэгэн байсан бөгөөд өөрийн авьяасаа ашиглаж алдар хүндийн эзэн болсон юм.

Ж.К.Роулинг 1965 оны зургаа­дугаар сарын 31-нд Англид төр­жээ. Түүний жинхэнэ нэр нь Жоан­на Роулинг. Тэрбээр номынхоо зохиог­чоор энэ нэрээ бичих гэсэн боловч өсвөр насны хөвгүүд эмэгтэй зохиол­чийн бүтээлийг уншихгүй байж ма­гад­гүй гэж болгоомжилсноос “Ж.К.Роу­линг” хэмээх нэрийг ашиглаж, уран бүтээлдээ мөнхөлжээ. Энэ нь Жоанна Катлеен Роулинг гэсэн нэрний товчлол бөгөөд “Катлеен” гэх хэсгийг эмээгийнхээ нэрнээс авсан байна. Мөн “The Casual Vacancy”, “The Cuckoo’s Calling” зэрэг номнуудаа Роберт Гэлбрейт гэх нэрээр хэвлүүлж байжээ. Ж.К.Роулингийн гэр бүл түүнийг хоёр настай байхад Канадын Винтербурн руу нүүсэн аж. Тэрбээр Гэгээн Майклийн бага сургуульд элсэн орсон байна. Ж.К.Роулинг тав, зургаан настайгаасаа л ид шидийн зохиол бичиж дүүдээ уншиж өгдөг байжээ. Түүний анхны зохиол нь амьтдын тухай өгүүлдэг “Туулай” хэмээх жижигхэн өгүүллэг байв. Ж.К.Роулинг есөн настайдаа Их Британийн Тутшилд нүүн очсон байна. Түүний хүүхэд насны амьдрал тийм ч дардан байгаагүй. Ээж нь хүнд өвчнөөр шаналж, харин аавтайгаа таарамж муутай байдаг байжээ.

Ахлах сур­гуулиа төгссөний дараа тэрбээр Харвардын их сургуульд шалгалт өгсөн боловч тэнцээгүй байна. Тэгээд Экстерийн их сургуульд орж, франц хэл сурчээ. 1986 онд сургуулиа төгсөөд “Amnesty International” олон улсын байгууллагад судалгааны ажилтан, хоёр хэлтэй нарийн бичгээр ажиллаж байсан боловч таалагдахгүй байсан учраас энэ ажлаа орхин Манчестер хотруу нүүхээр шийдсэн байна. Тэрбээр Манчестер хотоос Лондон хот руу явж байхдаа галт тэргэнд нэгэн нүдний шилтэй хүү “Харри”-г харсан бөгөөд тэр дороо л ид шидийн үйл явдлууд түүний санаанд урсан орж иржээ. Хожим нь тэрбээр энэ гайхамшигт үйл явдлууд хаанаас миний толгойд орж ирснийг мэддэггүй юм хэмээн дурсан ярьсан байна. Ж.К.Роулинг тэр үед галт тэргэнд орж ирсэн санааг тэмдэглэж авах гэтэл үзэггүй явж байсан аж. Тэгээд хүмүүсээс бал гуйх гэснээ санаа зовж дөрвөн цагийн турш бодлогоширон суужээ. Гэхдээ тэр үргэлжлүүлэн төсөөлөн бодсон бөгөөд тэр оройдоо “Харри Поттер”-ийн эхний анги болох “Гүн ухааны чулуу” зохиолынхоо нооргийг гарган, бичиж эхэлсэн байна. Хэрвээ тэр үед бал олдсон бол надад орж ирсэн тэр гайхалтай санаа замхран алга болж болзошгүй байсан хэмээн тэр дараа нь бодсон аж. Мөн тэрбээр хар үстэй, нүдний шилтэй тэрхүү хүүгийн царайг сэтгэлдээ хадгалан авч үлджээ.

6edf2b5ef57ae998big

Ж.К.Роулинг 26 нас хүрэх үедээ Португальд очиж, англи хэлний багш болов. Тэр үеэр чөлөөт цагаараа янз бүрийн ном бичсээр байсан байна. Тэрбээр 1992 онд Португал залуутай гэрлээд 1993 онд хүүхэдтэй болсон. Гэвч гэрлэснээсээ нэг жил, нэг сар, нэг өдрийн дараа нөхрөөсөө салжээ. Энэхүү салалтын дараа түүнд хүнд, хэцүү байсан ч тэрбээр үүнийг боломж болгон хувиргаж, эрх чөлөө хэмээн мэдэрч чадсан юм. Цөхөрч, шана­лан сууж байх үедээ Ж.К.Роулинг “Би амьсгалж байна. Би амьд байна. Би хөөрхөн охинтой. Надад хуучин бич­гийн машин байна. Бас гайхалтай санаа олсон. Өөр юу хэрэгтэй юм бэ.  “Би амьдралаа өөрийн гараар өөрчлөх болно” хэмээн эрс шийдэж байжээ.  Роулинг нөхрөөсөө салсны дараа Шотландад эгчийнхээ ойролцоо нүүж очсон бөгөөд “Харри Поттер”-ийн гурван боть цүнхэнд нь явсаар л байсан юм.

183173_600

1995 онд тэрбээр өөрийн зохиолын эхний хэсгийг бичиж дуусгаад хэвлэлийн компаниудад өгсөн бөгөөд 12 компаниас татгалзсан хариу авав. Хамгийн сүүлд Их Британийн “Bloomsbury” хэвлэлийн газарт номоо хэвлүүлэхээр санал тавьсан байна. Тус газрын эзний найман настай охин номыг уншсаныхаа дараа “Дараагийн анги нь хаана байна” хэмээн ааваасаа асуужээ. Тэр үед “Bloomsbury” хэвлэлийн газар түүний  номыг хэвлэхийг зөвшөөрч байсан аж. Түс хэвлэлийн газар “Харри Поттер” цувралыг хэвлэснээр чамгүй нэр хүнд олж, олонд танигдаж байжээ.

Харри Поттерийн анхны хэсгийг хэвлүүлсэн тэр үеэс түүний алдар хүнд дэлхий даяар цуурайтаж эхэлсэн юм. Тус цуврал ном 74 хэл дээр орчуулагдаж, дэлхий 200 гаруй оронд 450 сая хувь бор­логдсон. Тухайн үед “Харри Поттер”-ын ши­нэ зохиол худалдаанд гарах сур­гаар дэлгүүрийн гадаа хүмүүс шөнөжин ду­гаарлан зогсдог байсан билээ. Мөн энэ үеэс оны шилдэг зохиолч, оны шилдэг хүүхдийн ном гээд түүний шагнал, урамшуулал ар араасаа хөвөрсөн байна. Түүний зохиолуудаар хожим нь кино хийн үзэгчдийн хүртээл болгосон. Харри Поттер киноны анхны анги 2001 онд дэлгэцнээ гарч байсан бөгөөд нийтдээ 7.7 тэрбум ам.долларын ашиг олжээ.
“Харри Поттер” зохиол дээр гардаг өдөр шөнөгүй ном шагайж явдаг Хермони охины дүр зарим талаараа Ж.К.Роулингийн бага нас­ны амьдралтай төстэй аж. Түүнчлэн шүүмж­лэгчдийн зүгээс энэ номонд гардаг ид шидийн ертөнц тэр чигээрээ Лондон хотын хуулбар байгааг шагшдаг. Өөрөөр хэлбэл, ид шид, тай­лагдашгүй хүчин зүйлсийн тухай өгүүлэх уран зөгнөл юм шиг хэрнээ “Хар­ри Поттер” зохиол хүмүүсийн жирийн аж амьдралтай дэндүү ойр дотно байжээ. Үүгээр ч зогсохгүй,  цагаа олсон хошигнол, логик дараалал сайтай үйл явдлууд нь Ж.К.Роулингийн бүтээлийг улам бүр чимж өгсөн юм. Түүний алдарт “Харри Поттер” цуврал зохиол нийтдээ 4195 хуудастай ажээ.

content_dfdfdfdf

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
14344
3 эможи
keyboard_arrow_up