Согтууруулах ундаа сексэд хэрхэн нөлөөлдөг вэ?

2014 оны 12 сарын 18

Сексийн өмнө хааяа бага хэмжээний согтууруулах ундаа уухыг секс судлаачид зөвлөдөг. Согтууруулах ундаа “цусыг халааж”, бэлгийн дур хүслийг хүчтэй болгож, эрэгтэйчүүдийг урьтаж дур тавихаас хамгаалдаг. Гэхдээ согтууруулах ундаа хүн бүрт харилцан адилгүй үйлчилдгийг санаж, туршихгүй байхыг зөвлөе!

Шар айраг (4,5-6%)
Хэзээ ч юм шар айргийг зөвхөн эрэгтэйчүүд ажлын дараа уудаг байв. Тэгвэл өнөөдөр шар айрагны төрөл олширч, эрэгтэйчүүд төдийгүй эмэгтэйчүүд уух болжээ. Эмэгтэйчүүд шар айраг ууж суух нь тийм ч гаж үзэгдэл байхаа больсон ба өдөрт хагас литр шар айраг уух нь эрүүл мэндэд тустай гэсэн яриа ч гарсан байна.
Гэхдээ шар айргийг согтотлоо уух нь зохисгүй. Цусны эргэлтэд их хэмжээний шингэн орсноор урьдчилан хэлэхийн аргагүй өөрчлөлт орж, цусны урсгал зохих хэмжээнээсээ ихсэж болзошгүй аж. Үүний зэрэгцээ шар айрагт агуулагддаг фитоэстрогенууд тестостероны боловсролтыг багасгаж, бэлгийн дур хүслийг бууруулдаг байна. Тэгээд ч энэ олон төрлийн шар айрганд агуулагдаж байгаа хорт бодисын хэмжээ харилцан адилгүй байж болох юм. Нэг удаа нэг литрээс хэтрүүлэх хэрэггүй.

Жин – тоник (9%)
Спирт, бензоат натри, амт оруулагч, нүүрс төрөгчийн давхар ислээс бүрддэг учраас түргэн шимэгдэж, хурдан согтоож, түргэн гадагшилна. Энэ ундааг уусан таван хүний нэгийнх нь уурыг хүргэж, биеэ барих чадваргүй болгон сэтгэл санааг түгшээдэг учир үдшийг таагүй болгох аюултай. 500 граммаас хэтрүүлж болохгүй.
Шампанск (9,5-12 %)
Энэ дарс баяр болон ид шидийн мэдрэмж төрүүлдэг. Францаас гаралтай хөөсөрдөг дарс нь түргэн бөгөөд түр зуур согтоодог. Шампанскийг хэтрүүлбэл өглөө маш хүнд шартана. 300 мл-ээс хэтрүүлж болохгүй.
Дарс (12-15 %)
Дарс дурс хүслийг өдөөдөг. Энэ ундаа таатай амттай, ашигтай бодис, амин дэмээр баялаг учир зохистой хэрэглэвэл тэр үдэш таатай байх болно. Харин дарс ходоодны шарх, чихрийн шижин, харшиламтгай хүмүүст зохимжгүй. Улаан дарс 200 мл, цагаан дарс 300 мл-ийг нэг удаа уухад хангалттай.

Архи (40%)
Романтик бус, цэвэр согтууруулах ундаа. Уусан архи хийжүүлсэн ундаанаас удаан шингэж, удаан гадагшилдаг. 100 граммаас хэтрүүлж болохгүй.
Коньяк (40-42%)
Усан үзмийг нэрж гаргадаг энэ ундааг технологийн дагуу царс модон торхонд хадгалдаг. Коньяк нь ачаалал, ядаргааг тайлдаг учир зүрх-судасны системд таатай нөлөөлдөг. Сексийн өмнө хундага коньяк уухыг секс судлаачид зөвлөдөг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14261
0 эможи
keyboard_arrow_up