Давсыг гоо сайхандаа хэрэглэх 9 арга
Хүний бие далайн устай адил концентрацтай эрдэс бодис агуулж байдаг учир далайн давс бие болон арьсны балансыг хадгалж, гадны нөлөөнөөс хамгаалан, нөхөн сэргээж байдаг.
Далайн давс болон энгийн давсны гол ялгаа нь эрдэс бодисын агууламждаа байдаг.
Далайн давс магни, кальци, сод, кали агуулдаг бөгөөд эдгээр нь хүний арьсны эрүүл байдалд гол үүрэг гүйцэтгэдэг юм. Хүний арьсны эрдэс бодисын тэнцвэр алдагдсан үед хуурайшиж, барзайж, цочрон, батга гардаг. Тиймээс хоол хүнсэндээ далайн давс хэрэглэснээр арьсны усыг нэгдүүлж, тэнцвэрийг ханган, арьсыг хамгаалж, бэхжүүлнэ.
1. Тэнцвэржүүлэх маск
Давс болон зөгийн бал нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг бөгөөд арьсыг зөөлрүүлж, тайвшруулдаг. Мөн тосны тэнцвэртэй байдлыг хангаж, арьсны давхарга бүрт чийгшил өгнө.
2 цайны халбага далайн давсыг 4 цайны халбага зөгийн балтай холино. Зуурмагаа цэвэр, хуурай арьсандаа түрхэнэ. Нүднээс хол байлгах хэрэгтэй. 10-15 минутын дараа бүлээн усанд дүрсэн алчуур нүүрэндээ хэсэг тавиад дараа нь усаар зайлна. Усаар зайлах үедээ хурууныхаа өндгөөр дугуйруулж арьсаа гуужуулж өгнө.
2. Тослогийг шингээж авах нүүрний toner
Давс арьсны нүхжилтийг гүн цэвэрлэж, тос ялгаралтыг тэнцвэржүүлэн, батга үүсгэх бактерийг устгадаг.
1 цайны халбага далайн давсыг 115гр бүлээн усанд уусгаад жижиг шүршигч саванд хийнэ. Цэвэр, хуурай нүүрэндээ цацаж хэрэглэнэ. Өдөр бүр хэрэглээрэй.
3. Зөөлрүүлэх биеийн скраб
Давс нь үхжсэн арьсыг гуужуулах байгалийн гуужуулагч болж өгдөг. Мөн арьсыг зөөлрүүлэх эрдэс бодис агуулж байдаг.
¼ аяга далайн давсыг ½ аяга оливийн тостой холиод шүршүүрт орох үедээ биеийн арьсаа үрж гуужуулна.
4. Залуужуулж, сэргээх скраб
Давс нь мөн арьсыг нөхөн сэргээх үйлчилгээтэй. Алое вера харин чийгшүүлж, эсийг нөхөн төлжүүлдэг.
Тал аяга давсыг ¼ аяга алое вера шүүс юмуу гелтэй холино. Мөн ¼ аяга ургамлын тос, 1 хоолны халбага хатаасан лаванда цэцэг нэмнэ. Бүгдийг холиход өтгөн зуурмаг болно. Хэт хуурай болоод байвал хэдэн дусал тос нэмж болно. Шүршүүрт орохдообие угаагч юмуу гарын алгаараа арьсаа үрж, гуужуулна.
5. Амраах давстай ванн
Давс арьсны нүхжилтийн гүн дэх бохир, хорыг арилгадаг. Давстай усанд орохоор арьс үрчийж, хуурайшихгүй юу гэж та гайхаж байгаа байх. Харин ч давстай ваннд орсноор арьсыг чийгшүүлдэг.
Бүлээн устай ваннд 1/3 аяга далайн давс хийж уусгаад, 15-30 минут орно.
6. Хагны эсрэг эмчилгээ
Давс нь хуйхан дахь илүү хайрсыг арилгаж, хуйхыг эрүүлжүүдэг.
Үсээ хэд хэд хуваагаадхуйхандаа 1-2 цайны халбага далайн давс цацаж өгнө. Нойтон хуруугаар хуйхандаа 10-15 минут массаж хийнэ. Дараа нь үсээ угааж, ангижруулна.
7. Шүд цайруулах
Давс болон хүнсний сод нь шүдэн дээрх толбыг арилгаж, цайруулдаг. Давс нь фторын байгалийн эх үүсвэр юм.
1 цайны халбага давсыг 2 цайны халбага хүнсний содтой холиод чийгтэй сойзоо холимогтоо дүрнэ. Хэрэв хэт хуурай түрхлэг сойзондоо тогтохгүй байвал сойзондоо эхлээд бага зэрэг оо түрхэж болно. Тэгээд шүдээ сайтар үрж угаана.
8. Байгалийн ам зайлагч
Давс нь амны эвгүй үнэрийг дарж, бактерыг устгадаг.
Тал цайны халбага давсыг талцайны халбага хүнсний содыг ¼ аяга усанд уусгана. Ингээд амаа сайтар зайлна.
9. Хумс цайруулах эмчилгээ
Давс хумсны үлдийг зөөлрүүлж, хумсыг бэхжүүлдэг. Хүнсний сод болон нимбэг хумсны шарлалтыг арилгаж, эрүүл хумстай болгоно.
1 цайны халбага давс, 1 цайны халбага хүнсний сод, 1 цайны халбага нимбэгийн шүүс, тал аяга бүлээн усыг холино. Уг уусмалдаа хумсаа дүрээд 10 минут болгоод зөөлөн сойзоор хумсаа үрнэ. Дараа нь усаар зайлаад гараа чийгшүүлж өгнө.