Хүлээн авалтан дээр зөв хооллох ашигтай зөвлөгөө

2015 оны 3 сарын 17

1. Зоог, дайллага, цайллага,цай зэрэгхүлээн авалтанд уригдсан бол заасан цагаас арай өмнө очих хэрэгтэй. Бүү хожимд. Ширээнд суухыг уриагүй буюу зоог зохион байгуулсан хүн суугаагүй байхад урьтаж сууж болохгүй.

2.Таны хоолыг зүүн талаас өгч, хоосон тавгийг баруун талаас нь хураана. Ус, ундааг харин баруун талаас нь дүүргэх болно. Цангасан адуу шиг учир зүггүй гүзээлээд байж болохгүй шүү. Араа бодсон нь дээр.

3. 2-р хоол байхгүй тохиолдолд эсвэл 2-р хоолны тавганд хачир болгон салат хийсэн тохиолдолд салатыг хоолны сэрээгээр, бусад тохиолдолд салатны сэрээгээр иднэ. Ер нь бол өрөөд тавьсан сэрээнээс гадна талд тавигдсанаас нь эхлээд хэрэглээд байх нь зөв гэдэг юм билээ.

4.Стейк зэрэг махан хоолыг зөвхөн идэх нэг үмхэх хэмжээгээр жижиглэн, зүсч, хутгаа тавилгүй зүүн гар дахь сэрээгээрээ иднэ. 

5.Зажилж байгаа хоолоо залгиагүй байхдаа юм уух нь зохимжгүй. Ам дүүрэн хоол чихчихээд л араас нь ус цай уух эсвэл юм ярих нь гахайнаас нэг их ялгахгүй харагддаг гэсэн. Дээр бохь зажилж байгаа юм шиг чалир чалир хийн дуугаргаж зажлах, гүд хийтэл залгих нь бүр ч эвгүй байдалд оруулна гэнэ. 

6.Ширээ тойруулан салат, талх зэргийг дамжуулах шаардлагатай бол баруун талынхаа хүнд өгнө.

7.Бүсгүйчүүд уруулын будгаа сэргээх шаардлагатай бол хүлцэл өчин, түр гарч, хүнгүй газарт уруулаа будвал зохино.

8.Хоолны дундуур түр гарах шаардлагатай бол амны алчуураа сандалны түшлэг дээр орхино. Харин хоолны төгсгөлд алчуураа тавагны зүүн талд эсвэл тавгийг хураасан байвал төвд нь хуучин хэвэнд оруулж нугалалгүй байрлуулна. 

9. Албан ёсны оройн зоог дууссаны дараа хутга, сэрээгээ зэрэгцүүлэн 10 цагаас 4 цагийн байрлалд хутганы ирийг дотогш харуулан байрлуулаарай. 

10.Хутгаар мах болон бусад зүйлийг тавган дээрээ огтлохдоо зөвхөнбаруун гарын эрхий, долоовор, дунд гурван хуруугаар ишнээс нь барьж сэрээний гүдгэр мөрийг дагуулан зөөлөн дарж огтолдог. 

11. Аль ч зоог дээр архи дарсыг хэтрүүлэн хэрэглэх, бусдыг шахахыг тэвчих хэрэгтэй. 

12.Зоогийн ширээний ард, ер нь хооллож байхдаа өвчин зовлон тоочих, сэжиг төрмөөр зүйл ярихгүй байх нь чухал. Өгч байгаа хоол таалагдахгүй бол олон юм ярилгүй ширээн дээрээ орхи. Зочны дэргэд хоолны талаар шүүмжилж ярьдаггүй. 

13.Цай, кофегоо хутгасны дараа халбагаа суурь дээр авч тавьдаг. Үйлчлэгч санал болгоогүй тохиолдолд цай, кофе дахин уух гэж бүү гуй.

14.Шөлтэй хоолыг халбагадахдаа хэт дүүрэн биш хийж хажуу талаас нь зөөлөн сорж иднэ. Хүчтэй сорж дуу чимээ гаргах нь зохимжгүй.

15. Шөл чинь хэтэрхий халуун байвал үлээхийн оронд хөртөл нь хүлээгээрэй. Зарим хүмүүс бүхэл хоолыг нэгмөсөн олон жижиглэж хуваачихаад, идэхийг илүүд үздэг. 

16. Хэрэв чамд ирсэн хоол таалагдахгүй байвал ярвайх, эсвэл таагүй царай гаргах хэрэггүй. Биеийн хэлэмжээ ч, амаа ч чимээгүй байлгаарай.

17. Ширээн дээр унасан хоолны үлдэгдлийг өвөр дээрээ тавьсан алчуураараа арчдаггүй. Харин зөөгчийг эелдгээр дуудаж цэвэрлэж өгөхийг хүсэх ёстой юм.

18. Хоолны ширээн дээр утсаар ярих нь бүдүүлэг тул чичиргээн дээр нь тавиад, чухал ажил гарсан үед гарч дуудлагаа аваарай.

19. Дарсны хундагыг хөвөөнөөс нь биш ишнээс нь бариарай.

20.Хооллох үед тонгойх, хажуу дахь хүндээ саад болохгүйн тулд гараа ширээн дээр тавьдаггүй.

21.Хүмүүс заримдаа урдаа байгаа цардсан цагаан алчуурыг яаж хэрэглэхээ мэдэхгүй учир ажиглаагүй болж хэрэгсэхгүй өнгөрөөдөг. Зүй нь уг алчуурыг дэлгэж өвдөг дээрээ тавих ёстой. Түүгээр амаа арчдаггүй. Ам арчихад зориулсан цаас байдаг. Хооллож дуусаад тавагны баруун талд, тавгийг хураасан байвал голд нь алчуурыг тавьж орхино. 

22. Хутга сэрээгээ унагачихвал авсны хэрэггүй, дахин шинийг аваад, олны анхаарлыг тагахгүйн тулд уучлалт гуйх ч хэрэггүй юм.

23. Хооллогчдын хэн нэг тэвдэх, сандрах, санамсаргүй алдаа гаргах юм бол түүнийг аль болохоор анзаараагүй мэтээр өнгөрөөхийг хичээгээрэй. 

24. Шөлийг бүр шавхах хэрэггүй бага зэргийг үлдээж болно. Энэ нь тавгаа хазайлгаж болохгүй гэсэн үг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14207
0 эможи
keyboard_arrow_up