Ухаалаг эмэгтэй байх 10 зарчим

2014 оны 12 сарын 17

Эмэгтэй хүний аз жаргал бол эцсийн эцэст халамжит сайн хань, үр хүүхэд гэр бүл байдаг. Тиймээс анхны сонголтоо хэр зөв хийнэ цаашдын аж амьдрал тань төдий чинээ сайн сайхан явна гэсэн үг.ингээд амьдралдаа алдахгүйн тулд, ханиа зөв сонгохын тулд, үр хүүхдээ тайван сайхан орчинд өсгөхийн тулд эмэгтэй хүн ямар алхам хийх вэ? Ухаалаг эмэгтэй байхын тулд юуг анхаарах вэ?

1.    Ухаалаг эмэгтэй ямарч нөхцөлд өөрт нь түшиг болж, аз жаргалыг мэдрүүлж чадах тийм л эр хүнийг сонгодог. Эр хүн тэдний хувьд ямарч зовлонд нугарахааргүй ноён нуруутай, сэтгэлийн тэнхээтэй, амьдралыг бодитойгоор, өөдрөгөөр хардаг, хүнд хэцүү нөхцөлд хажууд байх ёстой.
2.    Ухаалаг эмэгтэй амьдралд нь гай болох найз нөхөд эрчүүдээс зайлс хийж чаддаг. Өөрийн нөлөөнд оруулахыг хичээдэг, гомдоосноо юманд чинээ боддоггүй эр хүнээс хол байх хэрэгтэй.
3.    Сээтэгнүүр хүүхэмсэг эр таныг хэзээд хуурна. Өнөөдөр биш юмаа гэхэд маргааш эсвэл хэзээ нэгэн цагт санасандаа хүрнэ гэсэн үг. Донжуан буюу хүүхэмсэг эр сайн эцэг болж чадахгүй. Хүүхэмсэг эрийг хүмүүжүүлэх боломжгүй. Учир нь нэгэнт  сурсан занг сураар боож болохгүй.
4.    Ухаалаг эмэгтэй хэзээ ч эхнэртэй хүнтэй орооцолддоггүй. Учир нь жаргалтай өнгөрүүлсэн хэсэг хоом түүнийг эхнэртэйгээ жаргаж байгадаа гэж төсөөлөх тэр зовлон гунигыг нөхөхгүй. Түүнчлэн тэр эхнэрээ хуурч байгаа бол хэзээ нэгэн цагт таныг хуурах л болно.
5.    Нэгэнт хаяад явсан эр хүнийг бүү хүлээ. Эргээд ирсэн ч эвдэрсэн шаазан эргээд эвдэрдэггүйтэй адил байх болно. Бас нэг хаясан юм чинь дахиад хаяхгүй гэсэн баталгаа байхгүй.
6.    Халамжгүй ханьтай байснаас өөрөө өөртөө санаа тавиад ганцаараа явж байсан нь дээр.хайртай хүнтэйгээ хамт байлаа ч халамж түшигийг нь мэдрэхгүй ганцаардсанаас эрх дураараа амьдрахыг илүүд үз.
7.    Манлайлахыг эрмэлзэгчээс хол бай. Учир нь тийм эрчүүд шударга тоглохгүй.
8.    Эмэгтэй хүн өөрийнх нь зоргоор байх тусам эрэгтэй хүн амархан уйддаг. Эрчүүд биеэ даасан өөрийн үзэл бодолтой эмэгтэйчүүдийг илүү хүндэлдэг. Хэрвээ эр хүн  таньд хайртай л бол таныг үгүй гэсний төлөө сураггүй алга болохгүй бас уйлж унжихгүй.
9.    Таньд хайртай эр хүн өөрийн сайн талыг харуулах гэж хичээдэггүй.учир нь тэгсэн тэгээгүй хайртай гэдэг нь ил байдаг.Тэр таныг өөчилж гоочлохгүй ингэ тэг гэж үглэхгүй.
10.    Бүсгүй хүний бардам зангаа битгий гээ. Эр хүнд таалагдах гэж бүү улайран зүтгэ. Ингэх тусам таниас илүү ихийг хүсэх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14168
0 эможи
keyboard_arrow_up