Шинэ жилийн ширээнд тань ”Грек” салат өнгө нэмнэ

2014 оны 12 сарын 16
Шинэ жил ойртсоор байна шүү Хүүхнүүдээ! Шинэ жилийн хүлээн авалтаас өмнө баярын ширээгээ хэрхэн амтлаг бас шинэлэг, тансаг харагдуулах талаар бодож үзсэн үү?...Иймийн тулд та бүхэндээ олон төрлийн амтат хоол зуушийг санал болгосоор байгаа билээ... Харин энэ удаа маш амттай, хийхэд хөнгөн хялбар, үзэмжит "Грек" салатыг хэрхэн хийх талаарх зөвлөгөөг хүргэж байна! Сураад аваарай!
 
 
 
Орох зүйл:
 
 
500 гр. улаан лооль
350 гр. амтат чинжүү
400 гр. өргөст хэмх
150 гр. сонгино
200 гр. зөөлөн бяслаг /брынза/
150 гр. оливын жимс /маслин/
 
Соусанд:
 
5 амны халбага оливын тос
2 амны халбага нимбэгний шүүс
Давс
Чинжүү
 
Улаан лоолио хэрчинэ.   
 
 
Өргөст хэмхээ тал дугуй хэлбэрээр хэрчинэ.    
 
Амтат чинжүүгээ нимгэн хэрчинэ.  
  
 
Оливын жимсээ цагираг хэлбэрээр хэрчинэ.   
 
 
Сонгиноо нимгэн хэрчинэ.    
 
Бяслагаа шоо хэлбэрээр хэрчинэ. 
   
 
Соусаа бэлдэнэ: Ургамлын тосоо нимбэгний шүүстэй холиод, давс чинжүүгээр амтлан хутгана.    
 
Савандаа улаан лооль, өрсгөст хэмх, амтат чинжүү, оливын жимс, сонгиноо хийгээд бэлдсэн соусаа нэмж хутгана.   
 
 
Бяслаг болон бүтэн оливын жимсээр чимэглэнэ. Бяслаг маш зөөлөн тул хутгахад бяцардаг тул хамгийн сүүлд нь хийвэл дээр.
Хэрэгтэй мэдээллүүдээ шэйр хийж хадгалж аваарай бүсгүйчүүдээ..Хэзээд хэрэг болно!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14081
0 эможи
keyboard_arrow_up