Аз жаргалтай гэр бүлийн нууц юунд оршдог вэ?

2014 оны 12 сарын 15

Хэдэн жилийн өмнө сэтгэл судлаачид гаднаас нь харахад гэр бүлийн амьдралдаа тун сэтгэл хангалуун, аз жаргалтай мэт харагддаг хосуудад цөөнгүй асуулт тавьж бас асуулга явуулжээ. Тэгээд олон асуултын дотор “Хэрвээ танд дахин гэр бүл үүсгэх боломж гарвал одоо хамтдаа амьдарч байгаа ханиа сонгох уу” гэсэн асуулт байж.

 

Мэдээж, сэтгэл судлаачид аз жаргалтай хосуудын ихэнх нь эерэг хариулт өгөх байх гэж таамаглаж байлаа.
Гэтэл хэрэг дээрээ байдал бүр эсрэгээрээ эргэж, ихэнхи нь “Энэ хүнтэй хамт байхгүй. Өөр хэн нэгнийг сонгоно” гэж хариулсан нь ихээхэн гайхшрал төрүүлсэн байна. Мөн нилээд хэсэг нь энэ асуултад итгэл төгс хариулж чадалгүй түдгэлзэх шийдвэр гаргасан гэнэ.
Эндээс сэтгэл судлаачид аз жаргалтай ая тухтай гэр бүлийн хоёр хайр сэтгэл, нэгнээ хүсч тэмүүлэх гэхээсээ илүү өмнөх харилцааныхаа энерци, дадал зуршлаараа хамт амьдардгийг тогтоожээ. Гэр бүлийн хоёр нэгнээсэ салах хангалттай шалтаг, шалтгаан байхгүй болохоор салдаггүй нь амьдарлын үнэн гэнэ.
Хосууд хоорондын хайр сэтгэлээ гээж, бие биедээ татагдахаа больсон ч гэсэн бас цааш нь түлхэх, салж сарних хэмжээний шалтаг шалтгаан олдоггүй тул хамт амьдарсаар байдаг аж.
Гэхдээ сэтгэл дотроо хань ижлээ голж, үүнээсээ ч илүү хүнтэй амьдарч болох байсан тухайгаа бодолхийлдэг байна. Ер нь төгс төгөлдөр гэр бүлгэж байдаг болов уу. Насан туршдаа наг нэгнийгээ хайрлаж, түүнээсээ залхахгүй, үргэлж өөгүй чигээр нь харж амдрах боломжтой юу?
Гэр бүлийн харилцааны тухай мянга мянган ном түм буман зөвлөгөө бий. Хэрвээ тэрхүү ном зөвлөгөөг дагаж, хэдхэн зүйлийг мөрдөж чадах юм бол төгс төгөлдөр гэр бүлийг бий болгож, аз жаргалттай амьдарч болмоор ч юм шиг сэтгэгдэл төрүүлдөг.
Гэхдээ тэдгээр зөвлөгөө бүхэнд итгэж, сохроор дагалаа ч гэсэн үр дүн нь сайн байх нь нэн цөөн. Тэрхүү зөвлөгөө, номд дурьдсан шиг төгс төгөлдөр амьдрал, аз жаргалд хүрэхэд хэдхэн зөвлөгөөгөөр хүрчихдэг юм бол яагаад эдүгээг хүртэл хэн ч тэрхүү төгс төгөлдөрт хүрч чадахгүй байгаа юм бэ гэсэн асуулт гарч ирдэг.

Эсвэл хүмүүс тэрхүү хэрэггэй зөвлөгөөг тоож уншдаггүй, сайхан сэтгэлийн зөвлөгөөг сонсдоггүй хэрэг үү? Хэрэг дээрээ хүмүүс харин ч зөвлөгөөг их сонсож, номыг их уншдаг аж. Гэлээ ч тэрхүү номыг уншиж зөвлөгөөг сонсож буй хүмүүс “Ингэж аз жаргалтай болж мэдэх л юм. Гэхдээ над шиг бүтэлгүй, азгүй хүн ийм аз жаргал, төгс гэр бүлийг бүрдүүлнэ гэж байхгүй л дээ” гэж дотроо итгэл алдрах нь элбэг байдаг байна.

Ингээд “Хэрвээ арай залуу байсан бол би аз жаргалтай л амьдрах байж ” гэж бодоод өнөөх л азгүй бүтэлгүй амьдралынхаа замаар үргэлжлүүлэн алхдаг.

Нэрт эрдэмтэн сэтгэл судлаач Карл Юнг шавь нартаа “Онол томьёоллыг маш сайн судалж сурч ав. Харин тодорхой нэг хүнтэй уулзахдаа тэр онол, томьёогоо бүрэн хая. Учир нь тэр хүнд зөвхөн түүнд л таарах онцгой, тусгай онол хэрэгтэй” гэж захидаг байжээ.

Тэгэхээр гэр бүл бүрт төгс аз жаргал, сайн сайхныг мэдрэхэд өөрийн гэсэн онцгой, тусгай түлхүүр арга хэрэгтэй байх нь. Түүнээс биш нийтэд зориулсан аз жаргалтай амьдралын зөвлөгөөнүүд нь хэтэрхий нийтлэг шинж чанартай байдаг тул зүгээр л тунхаглал, уриа лоозон мэт үүрэг гүйиэтгэж, хүний энгийн амьдрал, ээдрээ бартаануудад төдийлөн эерэг өөрчлөлт өгөөд байдаггүй.

Тэгээд ч зарим хүнд тус дэм болж байж ч мэдэх юм. Учир нь нхүн болгон өөрийн гэсэн давтагдашгүй шинж чанартайгаас гадна хувь заяа нь хосгүй шинж чанартай байдаг. Тиймээс тэр хүний аз жаргал өөрийнх нь туршлага, ухаанаас л ихээхэн шалтгаална.

Сэтгэл зүйн адил тосоотэй тал хэр их баина, төдий хэмжээгээр л гэр бүл илүү аз жаргалтай байна гэж үздэг. Тэтэл зарим эрдэмтэд яг эсрэгээр нь тодорхойлох нь бий. Өөрөөр хэлбэл өөр өөр зан авиртай хүмүүс хоорондоо илүү таарч тохирч, аз жаргалтай бадаг гэдэг, адил төсөөтэй хүмүүс ч бас өөр өөр зан чанартай хүмүүс ч аль аль нь адил хэмжээний аз жаргал үүсгэх, хамтдаа сайхан байх боломжтой гэсэн хариу гарчээ.

Тэгэхээр аз жаргалтай гэр бүлийн нууц тэдний зан чанарын адил тал юмуу эсвэл өөр байдалтай нь холбоогүй байх нь. Тэгвэл өнөөх төгс төгөлдөр гэр бүлийн нууц чухам юунд оршино вэ?

Бүрэн аз жаргалтай төгс төгөлдөр гэр бүл биш юмаа гэхэд, таатай эерэг уур амьсгалтай халуун дулаан гэр бүлийг үүсгэхэд эхлээд хосууд бие биедээ үнэн сэтгэлээсээ татагдсан, нэг нэгнээ хүндэлдэг, ойлгодог байх нь чухал. Харин сэтгэлийн таталцлаар бус, бусад нөлөөгөөр гэр бүл болсон бол гаднаа л аз жаргалтай, төгс мэт харагдах ч үнэн хэрэгтээ дотроо урт хугацааны жаргалтай гэр бүл байх боломж байдаггүй.

Гэр бүлийн харилцааг хайр сэтгэл гэхээсээ харилцан ашигтай байдлыг харгалзан үүсгэвэл хосууд гэхээоэ илүү хослон ажиллаж буй хоёр байгууллага шиг л болох нь бий. Тэд нэгнээ ашиглаж, ашиг орлого олохыг нэн түрүүнд тавих тул халуун дулаан уур амьсгал гэхээсээ хатуу дүрэм журмыг л мөрдөхөд хүрдэг.

Ингэснээр гайхалтай гэр бүл болно гэхээсээ гарцаагүй хийх ёстой даалгавраа биелүүлэхийн тулд гэр бүл үүсгэж байгаа мэт болдог. Ганцаараа явж байхаар хоёулаа явбал дээр гэсэн бодлоор үүсгэсэн энэ харилцаа нь үнэн хэрэгтээ хувиа борлуулж, явснаас тийм ч дээргүй гэдэг нь иаг хугацааны эрхээр тодорхой болох нь бий.

Тэгээд ч “гэрлэх цаг болжээ”гэдэг нь “аль хэдийнээ оройтжээ” гэсэн үг ч гэж ярьдаг. Зөвхөн түүнтэй гэрлэвэл би аз жаргалыг бүрэн дүүрэн мэдэрч чадна гэсэн итгэлтэй болсон үедээ л амьдралаа эхлэх нь зөв. Ийм бодлоос наагуур асуудлыг шийдэж, гэр бүл үүсгэсэн бол дээр өгүүлсэн “бусдын л адил гэр бүл”-ийн нэг болох нь тэр. Ийм тохиолдолд төгс аз жаргалтай гэр бүлийитухай зөвхөн зүүдлэх л боломж бий.

Гэр бүлийн аз жаргалын бас нэг гол нууц нь хосуудын эрүүл зөв сэтгэхүй. Бал cap гэдэг хамтын амьдралын үүрдийн дүр зураг биш, хамгийн урт cap л үргэлжилнэ, цаашид хүн өөрөө арьсгүй мэт амьдрах болно гэдгээ л ойлгох хэрэгтэй. Дур тачаалын их гал илчээ сааж, энгийн тогтмол халаагчийн хэмжээнд хүрэх нь хайр сэтгэл бөхсөн гэсэн үг биш.

Харин ч олон зууны турш үргэлжлэн бадамлан ирсэн тэрхүү шинж хэв чанартаа шилжлээ гэж ойлгож болно. Энэ бол хайрын жинхэнэ дүр төрх. “Тэд их сайхан хос шүү. Их жаргалтай харагддаг” гэсэн үг тэдний амьдрал үргэлж сайн сайхан байдаг гэсэн үг биш.

Үргэлжийн сайн сайхан, аз жаргалтай амьдрал гэж огт байдаггүй. Гэлээ ч бие биедээ сэтгэл хангалуун байж, сэтгэл зүрхээрээ нэгнээ мэдэрч, амьдралын жижиг хандлага, үйлдэл дээр ч ханийнхаа сайн сайхныг мэдэрч магнай тэнэгэр, сэтгэл дүүрэн амьдрах нь байдаг.

Энэ л хүн бүхний, хос бүрийн тэмүүлээд буй тэрхүү төгс төгөлдөр, аз жаргалтай гэр бүл юм. Гэхдээ хүн бүр аз жаргалдаа хүрэхдээ зөвхөн өөрийнхөө ганц давтагдашгүй замаар л алхах учиртай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14009
0 эможи
keyboard_arrow_up