Хүүхдийн унтлагын өрөө ямар байх ёстой вэ?
Хүүхдийн өрөө их онцлогтой. Энд хүүхдүүд амарч, хүчээ сэлбэх төдийгүй бас тоглодог. Иймээс өрөөний энерги “ян" тал руугаа давамгайлбал зохино. Хүүхдийн унтах өрөөний дотоод засал хурц тод, хөгжилтэй байх хэрэгтэй.
Зураг, хөгжим, зурагт хуудас, өнгө өнгийг хослуулбал зохино. Гэхдээ хэтрүүлж болохгүй. Тэгвэл хүүхэд тайван нойрсож чадахгүй. Хүүхдийн хичээлээ давтдаг ширээг өрөөний зүүн хойд буланд тавихад тохиромжтой.
Цонхны дэргэд жижиг талст өлгө. Энэ нь амжилтын энергийг идэвхжүүлэхийн зэрэгцээ гэрэл ойлгодог. Хэрэв танай гэрт дэлхийн бөмбөрцгийн загвар, дэлхийн карт байвал түүнийг зүүн урд зүгт тавиарай.
Хүүхдүүд ихэнхдээ өрөөгөө замбараагүй байлгадаг.
Мөн тэд их хөдөлгөөнтэй учраас “нууц сум” байгаа эсэхийг сайн шалга. Тэгвэл хүүхдийнхээ өрөөнд таатай фэн шу бүрдүүлэх гэсэн таны бүх хүчин чармайлт үр дүнгүй болно.
Та хүүхэдцээ зориулж, эд зүйлс, тоглоомоо хураах шүүгээ, номын шүүгээ, олон шургуулгатай бяцхан шүүгээ зэргийг байрлуулбал зохино. Хүүхдээ багаас нь цэвэрч, нямбай байлгаж сургаарай.