Хөргөгчид хадгалах ёстой гоо сайхны бүтээгдэхүүнүүд

2014 оны 12 сарын 15

Бид хоол хүнсийг шинэхэн хэвээр нь удаан хадгалахын тулд хөргөгчинд хийдэг. Харин ибдний байнга хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг ч бас үүнтэй ижил зорилгоор хөргөгчинд хийх ёстойг та мэдэх үү?

Нүдний тос/гел
Нүдний бүлцгэр болон уутанцарыг багасгах, доогуур үүссэн хөхрөлтийг сайтар арилгахын тулд нүдний тос болон гелийг сэрүүн нөхцөлд хадгалах ёстой.

Загатнааг намдаах тос
Харшил болон бусад шалтгаанаас болоод загатнаад байгаа арьсандаа хөргөгчинд хадгалсан хүйтэн тос түрх. Маш хурдан үйлчилнэ.

Нарны тос
Нарны тосыг сэрүүхэн газар биш дулаан газар хадгалбал хэт ягаан туяаны эсрэг нөлөөлөх үйлчилгээ нь багасдаг.

Хумсны будаг
Хумсны будаг дулаахан газар байх тусмаа хурдан хатаж, өтгөрч бүр өнгөө өөрчилдөг. Хөргөгчинд хадгалбал илүү удаан хэрэглэгдэнэ.

Үнэртэй ус
Хөргөгчинд хадгалбал үнэрээ алдах, ширгэх, мөн найрлага нь өөрчлөгдөхөөс хамгаална.

Батганы эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүн
Үүнийг заавал сэрүүн газар хадгалах хэрэгтэй. Бүсгүйчүүд нүүр арчилгааны зүйлсээ угаалгын өрөөнд хадгалснаар халуун усны ууранд үйлчилгээг нь алдагдуулж байгаагаа мэддэггүй.

Шингэн будаг
Шингэн энгэсэг, сормуусны будаг, шингэн контур зэргийн хэрэглээг уртасгахыг хүсч байвал хөргөгчинд хадгал. Тэр тусмаа нэг дор олныг авчихсан бол заавал хөргөгчинд хадгалаарай.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13972
0 эможи
keyboard_arrow_up