Баярын ширээний жор: Гурван өнгөт салат
2014 оны 12 сарын 15

Орц: 4 хүн
Мозарелла бяслаг – 280 гр
Жижиг улаан лооль – 8 ширхэг
Базилын навч – 20 ширхэг (Базилын навч байхгүй бол цэвэр усанд чанасан бууцайгаар орлуулж болно.)
Extra Virgin оливын тос – 125 мл
Давс, перец хүссэн хэмжээгээр
Хийх арга:
Мозарелла бяслагаа нарийхан зүснэ. Жижиг улаан лоолио ч гэсэн нарийхан зүсч бэлдээрэй. Бэлдсэн улаан лооль болон бяслагаа бага зэрэг давсаар амтлаад сэрүүхэн газар 15 минут байлгана. Базилын навчаа нэмээд оливын тос, перецээр амтална. Энэ салатыг хийгээд л шууд идэх зориулалттай учраас бүх хоолоо хийж дууссаны дараа хамгийн сүүлд бэлдээрэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









13971
0 эможи